Хөвөөтшар хошууны нийтийн галын тахилга
2015-02-15 10:01
2 сарын 11-ний өдөр Хөвөөтшар хошууны төвийн ард иргэд нийтийн галын тахилга хийжээ.

Хошууны холбогдох удирдлага, ахмадууд хамтдаа тулгын галыг асааж, галын тахилагын ажиллагааг эхлүүлжээ. Үндэстнийхээ хувцас заслаар гоёсон олон түмэн тулгын галыг тойрон, галдаа цацал өргөж, өлзийтэй сайн сайхан хүсэл мөрөөдлөө галын бурхандаа даатгав. Тахилга дууссаны дараа олон түмэн тулгын галыг тойрон хурай бүжиг бүжиглэж, Шинэбулаг сууриныг баярын өдрийн уур амьсгалаар бялхуулжээ.

Зохиогч: Урантана
Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
