solongonews
Элэг хамгаалах хүнсний ногоо
2015-03-19 11:21
Элэг бол хүний биеийн хорыг хамгийн ихээр гадагшлуулдаг эрхтэн юм. Эрүүл элэгтэй бол гэдэс дүүрэх, өтгөн хатах зэрэг төвөгтэй асуудлаас зайлсхийж чадахаар барахгүй цусан дахь чихэрийг ч зохицуулах чухал үүрэг үзүүлж байдаг. Тиймээс элгээ цаг ямагт хамгаалах нь чухал. Элгээ хамгаалахад доорх таван төрлийн хүнсний ногоог илүү хэрэглээрэй.

Шинэ соргог ногоо- Бүх төрлийн витамин агуулсан шинэ соргог ногоог илүү идэх. Тухайлбал байцаа, цагаан лууван, шар лууван зэрэг болно.

Далайн замгийн төрөл- Далайн байцаа, улаан ногоо зэрэг далайн төрлийн ногоо нь элэгний хорыг тайлахаар барахгүй хүний биед хорт бодис шингэхээс сэргийлж байдаг.

Шар буурцагны соёолж- Буурцагны соёолжид бүх төрлийн исгэгч бодис агуулагдаж байдаг. Исгэгч бодис нь уургийг задлан шингээлтийг түргэтгэдэг.

Хүхэрт нэгдэл агуулсан ногоо- Сармис, бүх төрлийн сонгино нь хүхэрт нэгдэл ихээр агуулж байдаг ногоо болно. Хүхэрт нэгдэл нь элэгний эсийн чөлөөт бүлгийг  үйлдвэрлэх чадварыг дээшлүүлэхээр барахгүй хөгшрөлтийг удаашруулан хор тайлдаг байна.

Шүүслэг жимс – Гүзээлзгэнэ зэрэг шүүслэг жимсэнд цэцгийн будаг үүсгэгч ихээр агуулагдаж байдаг учир исэлдлийг эсрэгүүцэх үүрэгтэй байна. Энэ төрлийн жимс жимсгэн илүү идвэл элгийг хамгаалж, хүний биеийн эс чөлөөт бүлгийн дайралтад өртөхөөс хамгаалж чадах юм.

Эх сурвалж : www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл