solongonews
Олон улсын хөдөлмөрчдийн баяраар киноны тасалбарын орлого 400 сая юанийг давж байна
2026-05-04 13:15
Онлайн платформуудын мэдээллээр, тавдугаар сарын 3-ны байдлаар 2026 оны Хятадын киноны тасалбарын орлого (урьдчилсан борлуулалтыг оруулаад) 13.3 тэрбум юаниас давсан бол Олон улсын хөдөлмөрчдийн баярын кассын орлого (урьдчилсан борлуулалтыг оруулаад) 400 сая юаниас давж, тасалбарын дундаж үнэ 36.8 юаньд хүрсэн байсан юм.

   Түүнчлэн Хятад даяар мөн хэрэглэгчийн ваучер болон киноны татаасны бодлогууд хэрэгжүүлж, 4-р сарын 10-наас тавдугаар сарын 5-ны хооронд Бээжин хот Бээжингийн олон улсын кино наадмыг тохиолдуулан соёлын хэрэглээг дэмжих зорилгоор 5 сая юанийн тасалбар тараажээ. Арга хэмжээний үеэр Бээжингийн бүх кино театрууд кино тасалбар бүрт 10 юанийн хөнгөлөлт үзүүлсэн бөгөөд нэг хүнд хоёр тасалбараар хязгаарлав. Киноны тусгай хэсгүүд тасалбарын доод үнийг 19.9 юань байхаар санал болгосон бөгөөд хөнгөлөлт нь 2 юаниас 60 юанийн хооронд байлаа. 

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : https://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл