solongonews
Дундад улсын хот суурины ажил эрхлэгчдийн тоо 400 саяд дөхжээ
2015-02-04 18:46
Дундад улсын ажил эрхлэлтийн ерөнхий цар хүрээ өргөжиж, хот сууринд ажил эрхлэгчдийн тоо 1994 онд 186 сая 530 мянга байсан бол 2014 оны 10-р сарын сүүлийн байдлаар 394 сая 220 мянга хүртэл нэмэгджээ.

2-нд Дундад улсын үйлдвэрчний ерөнхий эвлэлийн хуулийн ажил хариуцсан газрын дарга Гүө Жүнь хэлэхдээ: -Дундад улсын ажил эрхлэлтийн ерөнхий цар хүрээ өргөжиж, хот сууринд ажил эрхлэгчдийн тоо 1994 онд 186 сая 530 мянга байсан бол 2014 оны 10-р сарын сүүлийн байдлаар 394 сая 220 мянга хүртэл нэмэгдэж, хот суурин газрын ажилгүй иргэдийн бүртгэлд хамрагдсан хэмжээ доогуур түвшнээ хадгалж байна гэжээ.

2013 оны сүүлийн байдлаар Дундад улсын аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн гэрээ байгуулсан үзүүлэлт 88.2 хувьд хүрч, хөдөлмөрийн цалин хөлс нэмэгдэж, 2013 онд Дундадын нийт ажил эрхлэгчдийн жилийн дундаж цалин 45 мянга 676 юаньд хүрч, жил тутамд 12.2 хувь өссөн байна. Нийгмийн баталгаа даатгалын хамрах цар хүрээ тасралтгүй өргөжиж, тэтгэмжийн түвшин тогтвортой дээшилж байна.

Гүө Жүнь хэлэхдээ: -Өдгөө Дундад улсын ажил олголтод ялгаварлан гадуурхах асуудал ноцтой хэмжээнд оршиж байна. Албадан хөдөлмөрлүүлэх асуудал ч мэр сэр гарч байгаа бөгөөд цалин хөлсийг нь хойшлуулан чирэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг асуудлыг зохицуулах шаардлагатай байна гэлээ.

 

Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл