solongonews
Улаан буудайн хураалт 60 хувийг давжээ
2026-06-08 11:22
Улаан буудайн хураалт 60 хувийг давсан байна.

Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамнаас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, өнөөгийн байдлаар үндэсний хэмжээнд улаан буудайн хураалтын хэмжээ 60 хувийг давсан байна. Тухайлбал, Шаньши мужид зуны тариалалтын улаан буудай ойрын өдрүүдэд төвлөрсөн хураалтад ороод байна.

06 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цагийн байдлаар, улсын хэмжээнд зуны улаан буудайн 210 сая му талбайг хурааж, хураалтын хэмжээ 61.82 хувьд хүрсэн байна. Мөн Аньхүй мужид улаан буудайн хураалт бараг дууссан бол Хэнань мужид 90 гаруй хувьтай, Жянсү мужид 60 гаруй хувьтай, Шаньдүн мужид 30 орчим хувьтай, Шааньси мужид 10 гаруй хувьтай, Хэбэй мужид ойролцоогоор 10 хувьтай явагдаж байгаа юм байна. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл