


Өвлийн улиралд хөлний арьс өмнөхөөсөө ч илүү хуурайших, тэжээлгүй болох нь энгийн үзэгдэл. Харин тухай бүрт нь арьсаа арчлахгүй бол зуны улиралд богино дэгжин бошинз өмсөөд явахад таагүй харагдаж мэднэ. Гоолиг сайхан хөлөө арчлахад бэлэн үү, бүсгүйчүүд ээ?
Арьсаа арчлах зөвлөгөөнөөс урьтаад мэдэж байхад хэрэгтэй гэсэн хэдэн зүйлийг жагсаалаа:
- Хөлний тосны найрлаганд глицерин, витамин Е, жожоба, кокосны тос орсон байвал маш сайн.
- Ноосон оймсыг шууд нүцгэн хөлөн дээрээ өмсөхгүй байсан нь дээр. Учир нь ноосон оймс хөлийг үрж, арьсны өөрийн чийглэгийг алдуулдаг. Тиймээс нимгэн даавуун оймс өмсөөд дээрээс нь зузаан ноосон оймсоо өмсөж байгаарай.
- Тос түрхсэн хөлөн дээрээ оймс өмсөж унтахдаа гялгар уутаар хөлөө ороож болно. Ингэвэл оймс тос болохгүй, хөлний арьсанд ч тосыг илүү сайн шингээдэг.
- Аль болох алхаж байхыг хичээ. Өвлийн хүйтэн цаг агаар хүнийг илүү удаан хөдөлгөөнтэй, залхуу болгодог. Ингээд хөдөлгөөн багатай байгаад байвал цусны эргэлт муудаж, ядарч, арьс хуурайшихад нөлөөлнө шүү дээ.
- Их ядарсан өдрөө халуун бүлээн усанд давс хийгээд хөлөө дүр. Ингээд тайвшраад 10-15 минут суувал ядаргаа тайлагдаж, ядарсан хөлийг амраадаг.
- Өвлийн гутал гоё ганганаас илүү тав тухтай байх нь хамгийн чухал шүү.
- Халуун усанд орохоос зайлсхий. Хэт халуун ус арьсны төрөлхийн чийгшүүлэх чадварыг устгадаг. Хөл, гар, биеэ аль болох бүлээн, хүйтэн усаар угааж байгаарай.
- Нойтон арьсаа арчихдаа үрж биш зөөлөн дарж усыг нь шингээж аваарай.
- Бүтэн биеийн арьсаа чийгшүүлэх бас нэгэн арга бол ус сайн уух гэдгийг мэдэж байгаа, тэ?
1.Нэгэнт үхэжсэн арьсаа үрж арилга. Тэр тусмаа өсгий хэсэгт онцгой анхаар. Хөлийн арьсанд хэрэглэдэг, зураг дээрхтэй адилхан үрэгч эмийн сан болон дэлгүүрүүдээр зарагддаг. Хөлөө хуурай байхад нь үрээд, сүүлд нь нойтон алчуураар арчиж цэвэрлээрэй. Мөн үрж байх явцад доор нь нойтон алчуураа тавьчихвал цэвэрлэхэд амар байдаг.
2. Хөлөндөө иллэг хийнгээ угаа. Элдэв үнэр, нянг дарахад зориулагдсан хөлний шингэн саван болон солонгос барааны дэлгүүрүүдээр зарагддаг хөл угаахад хэрэглэдэг бээлий аваад сайтар хөөсрүүлж байгаад хөлөндөө иллэг хийж угаагаарай. Энэ нь давхар чамайг тайвшруулах, ядаргааг тайлах ач тустай.
3. Хөлийн гуужуулагч хэрэглэ. Долоо хоногт ганц удаа гуужуулахад л хангалттай зөөлрүүлж, үхэжсэн арьсыг унагаадаг.
4.Усанд орсон л бол заавал чийгшүүлэгч тос хэрэглэ. Чийгшүүлэгч түрхээд хэсэг хугацааны дараа биеийн тос түрх. Унтахын өмнө тос түрхсэн хөлөндөө зөөлөн даавуун оймс өмсөөд унт. Өглөө сэрэхэд тос шингэж хөл зөөлөрсөн байдаг.
5. Зөвхөн арьс гэхээс гадна хумсандаа ч анхаар. Дандаа оймс гутал өмсөөд нар салхи үзэхгүй, чамаас өөр хэн ч харахгүй байж болно л доо. Гэхдээ бусдад зориулж арчилж байгаа биш гэдгээ санаарай. Хумсны толиог цэвэрлэж, илүү махыг нь авч, тэжээлийн тос түрхэж байх хэрэгтэй шүү.
6. Өвөл хумсаа будаж болохгүй гэж хэн хэлсэн юм? Цэвэрхэн будчихсан хумс сэтгэл санаанд сайнаар нөлөөлдөг шүү дээ.
7. Ямар ч тохиолдолд зааваал өөртөө яг тохирсон размерын гутал сонгон өмс бай. Таараагүй гутал хөлөнд эвэр ургуулж, шархлуулж, ядраадаг.
