solongonews
Дундад улс, Төв, Зүүн Европын орнуудын аялал жуулчлалын хамтын ажилланы жилийн аян эхлэв
2015-03-23 11:29
2015 оны Дундад улсын аялал жуулчлалын хөгжилт

34 дугаар сарын 22-нд Бээжин хотноо Дундад улсын Үндэсний аялал жуулчлалын газар, Дундад-Төв, Зүүн Европын орнуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааг ахиулах жилийн үйл ажиллагааг 26-нд Унгарын Будапешт хотод эхлүүлэхээ зарлажээ.

Нээлтийн ёслолд "Жүйжөүгийн өнгө үзэмж" хэмээх том хэмжээний үндэстний дуу бүжгийн тоглолт хийж, Дундад-Төв, Зүүн Европын 16 орны аялал жуулчлалын салбар, аялал жуулчлалын аж ахуйн нэгжийн төлөөлөгчид нийт 1500 гаруй хүн оролцох юм байна. Үндэсний аялал жуулчлалын газар болон Төв, Зүүн Европын олон орны аялал жуулчлалын салбарууд хамтран "Дундад-Төв, Зүүн Европын орнуудын аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдийн яриа уулзалт, "Дундад улсын аялал жуулчлалын өдөрлөг", "Дундад-Төв Зүүн Европын орнуудын аялал жуулчлалын сурталчилгааны сайт"-ын нээлтийн ёслол зэрэг үйл ажиллагааг хийх юм байна. Дундад улсын дотоодын аялал жуулчлалын томоохон 12 компани Дундад улсын 700 жуулчныг зохион байгуулж, Унгарт очиж, "Сайн байна уу? Унгар" аялал жуулчлалын найрсаг үйл ажиллагаанд оролцоно.

2015 онд бол Дундад-Төв, Зүүн Европын орнуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааг ахиулах жил юм.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://news.sina.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл