solongonews
Зарим жимсийг тохируулан хэрэглээрэй
2015-03-19 15:46
Доорх дөрвөн төрлийн жимсийг ихээр идэхгүй байхыг хичээгээрэй.

Гадил

Гадил бол чихэрлэг зөөлөн жимс. Зарим хүн хооллох дуршилдаа хөтлөгдөн хэтрүүлж идэх нь бий. Үнэндээ ингэх нь эрүүл мэндэд тун хортой байдаг байна. 

Гадил жимсэнд магни, кали маш ихээр агуулагддаг. Эдгээр нь хэдийгээр хүний биед зайлшгүй шаардагдах элемент боловч богино хугацаанд ихдүүлэн идэх нь цусанд агуулагдаж буй магни, калийг эрс нэмэгдүүлснээр хүний бие дэх кали, натри, кальци, магни зэрэг элементийн тэнцвэрийг алдагдуулж, эрүүл мэндэд маш таагүй нөлөө үзүүлдэг.

Үүнээс гадна гадил жимс хэт олноор идэх нь ходоодны хүчил ялгаруулах хэмжээг багасгахын зэрэгцээ ходоодны үйл ажиллагааг хэвийн бус болгодог байна. Иймээс энэхүү жимсийг хүнсэндээ тохируулж хэрэглэхийг зөвлөж байна.

Алим

Алим нь хүчиллэг, чихэрлэг амттай, шим тэжээл сайтайн дээр идэхэд хялбар олон зүйлийн өвчнийг эмнэн илааршуулахад тустай, ихэнх хүмүүсийн дуртай жимсний нэг.

Гэвч алимыг хэтрүүлж идэх нь элдэв зүйлийн өвчин үүсгэдэг байна. Учир нь их хэмжээний чихрийн болон нүүрсхүчлийн кали агуулагддаг. 100 грамм алиманд 100 миллограмм кали, 14 милограмм натри агуулагдаж байдаг. Тиймээс кали, натрийн харьцуулалт их зөрүүтэй бөгөөд хэт их идэх нь зүрх, бөөрөнд муугаар нөлөөлдөг байна.

Ялангуяа зүрх, бөөрний эмгэгтэй хүн алимыг хүнсэндээ хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь чухал. Өдөрт хамгийн ихдээ 1-2 ширхэгийг идэх нь зохимжтой.

Тарвас

Тарвасанд чихрийн элемент маш ихээр агуулагддаг. Тиймээс хүнсэндээ хэтрүүлж хэрэглэх нь биед чихрийн илүүдэл хадгалагдан өөх болж хуримтлагддаг байна. Энэ нь хүний биеийн хүчлийн хэмжээг нэмэгдүүлэн эрүүл мэндэд таагүй нөлөөлөөд зогсохгүй хүнс тэжээлийн тэнцвэрийг сааруулдаг. Тухайлбал, уураг, эрдэстэй бодис шингээлтийг удаашруулж, биеийн шим тэжээлийн бүрэлдэхүүний тэнцвэрийг алдагдуулдаг байна.

Хаш

Хаш бол намар цагийн шинэ соргог жимс. Жимсэн дотор хашийн чихэрлэг амт хамгийн онцгой байх бөгөөд шим тэжээл элбэг агуулагдана.

Гэвч хэтрүүлбэл мөн л биед хортой нөлөө үзүүлнэ. Хашинд бас тодорхой хэмжээний танины хүчил, ялангуяа хальсанд нь их хэмжээгээр агуулагдаж байдаг. Хашийг ихдүүлсэн тохиолдолд танины хүчлээс шалтгаалан хэл минчүүрэх нь мэдрэгдэнэ. Танины хүчил ходоодны хүчилтэй нийлээд хатуурч, мөн уурагтай нийлж тунамал шаар болон хуримтлагдаг бөгөөд энэ нь туйлын хортой.  Иймээс хашийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх ба ялангуяа өлөн ходоодон дээр хальстай нь идэж үл болно. Ийм тохиолдолд эрүүл мэндэд маш муу нөлөөтэй. 

       

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл