
Өвөр Монгол дуучин Халины "Үнсье чамайгаа” дууны концерт 5-р сарын 5-нд Өвөр Монголын Хөххотод амжилттай болж, үзэгч сонсогч олныхоо сэтгэлийг баясгалаа. Энэ нь “Аялгуут жуулчлал” Өвөр Монголын үйлчилгээний цуврал арга хэмжээний нэг юм.

Уг концертын үеэр Халин, Рашаан хамтлаг, Жалам хар хамтлаг, Жарансувд, Баянмөнх, Цэцэнтана зэрэг олон сайхан хамтлаг, уран бүтээчдээс "Үнсье чамайгаа”, “Нуунзаяа”, “Хөххот”, “Улаанбаатарын үдэш”, “Хайр биш”, “Миний аав адуучин хүн” зэрэг ая дуугаа өргөсөн бөгөөд дуучин Халин сүүлийн үеийн хамгийн шинэ уран бүтээл болох “Зуслангийн уянга” дуугаа өргөлөө. Намжуухан, уянгалаг хоолойтой дуучин Халин бол Өвөр Монголын торгууд ястан юм.



