Америкийн урлагийн музей дарга Елизабет Броуны хамтаар уг ажиллагааг нээв

Орон нутгийн цагаар 2-р сарын 14-нд Дундад улсаас АНУ-д суугаа элчин сайдын яам, Америкийн урлагийн музей Смитсоны нийгэмлэг хамтран АНУ-ын нийслэл Вашингтонд Дундадын хаврын баярыг тэмдэглэх гэр бүлийн өдөр ажиллагаа зохион явуулжээ.

Дундад улсаас АНУ-д суугаа элчин сайд Цүй Тянькай, Смисон нийгэмлэгийн Америкийн урлагийн музей дарга Елизабет Броун нар уг ажиллагааг нээсэн байна. Дундад улсын ардын урлагийнхан болон АНУ-ын хятадын харъяат иргэд 2600 ам метр талбайтай гол танхимд арслан бүжиг бүжиглэж, хүүхэлдэйн жүжиг, сүүдэр ший, зэрэг тоглолт гар урлал, уран бичлэг, цаасан хайчилбар зэрэг Дундад улсын онцлогтой соёлоос танилцуулжээ. Эдгээр үзүүлбэрүүд Америк гэр бүлийнхний анхаарлыг ихэд татсан байна.

Смисон нийгэмлэгийн Америкийн урлагийн музейн дарга Елизабет Броун, Дундад улсын элчин сайдын яамтай хамтран Дундад улсын хаврын баярт зориулсан гэр бүлийн өдөр ажиллагаа зохион явуулсандаа маш баяртай байна. 5000 гаруй америкийн иргэн үзэж сонирхлоо. Иймэрхүү ажиллагааг жил бүр зохион байгуулахыг хүсэж байна гэжээ.

Дундад улсаас Америкад суугаа элчин сайд Цүй Тянькай хэлэхдээ, Вашингтонд хятадын хаврын баярын гэр бүлийн өдөр үйл ажиллагаа зохион байгуулж, үзэгчид ихээр сонирхож байгаад баяртай байна, ялангуяа уг арга хэмжээнд оролцож байгаа Америкийн багачуудад маш их сонирхолтой байна, энэ арга хэмжээ Дундад Америк хоёр ард түмний солилцооны үр дүн , хоёр ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэх сайхан арга хэмжээ боллоо гэж би үзэж байна.Хонин жил Дундад Америк хоёр ард түмэнд сайн аз жаргал авчрахыг хүсэж байна гэжээ.




