3 дугаар сарын 5-нд Дундад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлын тайлан тавих үедээ, 2015 онд Дундад улсын эдийн засгийн өсөлтийн хурд 7 орчим хувь байхаар төлөвлөж байгаа бөгөөд өнгөрсөн жилийнхээс 0.5 хувиар буурч, 10 гаруй жилийн дараа GDP-гийн өсөлтийн хурдыг мөн 7 хувьтай байлгахаар төсөөлж байгаа болно. Харин энэхүү зорилт нь гурван талын мэдээллийг дамжуулж байгаа юм гэжээ.
"Хэрэгцээ шаардлага", "Боломж"-ыг хамтатгах бодит жишээ болсон юм
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Дундад улсын эдийн засгийн өсөлтөд хоёр удаагийн зохицуулалт хийсэн байна. Даруй 2005 оны 7 хувиас 8 хувь болгон өсгөж, 2012 онд 7.5 хувь болгон бууруулж, гурван жил дараалан энэхүү өсөлтийг баталсан байна.
2015 онд Дундад улсын эдийн засгийн өсөлт нь буурах хандлагатай байна. Үүнд: Өсөлтийн зорилтыг бууруулсан нь өнөөгийн эдийн засгийн бодит байдалтай нийцэж байгаа юм хэмээн Бүх Дундадын УТЗЗ-ийн гишүүн, Дундад улсын Нийгмийн шинжлэх ухааны академийн Лю Шүчэн хэллээ.
2015 онд Дундад улсын эдийн засагт дотоод гадаадын хатуу бэрх нөхцөл тулгарах болно. Дэлхийн эдийн засаг гүнзгий зохицуулалтын явцдаа оршиж, сэргэлтийн хөдөлгөгч хүч хүрэлцээ муутай байгаа ба гадаад хэрэгцээ шаардлагыг өсгөхөд хүндрэлтэй байна. Дотоод өсөлтийн хөдөлгөгч хүч хүрэлцэхгүй, хэрэглээг их хэмжээгээр дээшлүүлэхэд хүндрэлтэй байна. Тогтвортой өсөлтөд зангилаа үүргийг гүйцэтгэдэг хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн зохицуулалт зэрэг хүчин зүйлээс болж хурдтай өсөлтөө хэвээр хадгалахад бэрхшээлтэй байна.
Одоогоор Дундад улсын эдийн засгийн өсөлтийн уламжлалт хөдөлгүүр нь буурч байна. Гэвч шинээр буй болж байгаа хөдөлгөх хүч нь бүрдээгүй байсаар. Шинэ хуучин хөдөлгөх хүч нь солигдож байгаа цаг үед оршиж байна. Энэ онд тулгарч буй бэрхшээл нь өнгөрсөн жилийнхээс нэмэгдэх боломжтой. Өсөлтийн хурдцад зохицуулалт хийсэн нь үнэн бодит байдалд үндэслэж гаргасан байна хэмээн Бүх Дундадын Ардын төлөөлөгч, Чин Хуа Их Сургуулийн Улс төр, эдийн засгийн судалгааны төвийн эрхлэгч Цай Жимин хэллээ.
7 хувийн өсөлтийн зорилт нь нийгмийн бодит байдалтай зохицож байна. Хэрэв үүнээс өндөр зорилт тогтоох юм бол бас биелэгдэх боломжтой, гэвч бүх талын ажилд бэрхшээл их тулгарна. Дундад улсын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн лавлах болон Судлах хэлтсийн орлогч дарга Ван Жюнь хэлэхдээ: Одоохондоо Дундад улсын нөөц баялгийн хүчин чадал нь өндөр хурдтай өсөлтийг хөөцөлдөх боломжийг хангаж чадахгүй байна. Зөвхөн хөгжлийн хурд болон нийгмийн бодит байдалтай уялдвал сая эрүүлээр хөгжиж чадна гэжээ.
7 хувийн өсөлтийн зорилт нь нийгмийн бодит байдлын тухай танин мэдсэн боловч чинээлэг нийгмийн бүх талаар байгуулах зорилттой нийцэж байна. Мэргэжилтний үзэж буйгаар, “13 дугаар 5 жил”-ийн төлөвлөлтийн хугацаанд 7 хувийн өсөлтийн хурдыг баталж чадвал дахинаар нэмэгдэх байдлыг биелүүлж чадах болно.
Өнөөгийн 7 хувийн өсөлт болон 10 гаруй жилийн өмнөх 7 хувийн өсөлтийг адилтган үзэж болохгүй. Хэдийгээр тооны хувьд адилхан боловч GDP-гийн бүтцэд ихээхэн хувиралттай. Ойрын жилүүдэд шинжлэх ухаан технологи, бараа бүтээгдэхүүний шинэчлэлт нь эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр болж байна. Эдийн засгийн өсөлтийн хөдөлгөх хүчин, бүтээгдэхүүний бүтэц, хэдэн арван мянган юаний GDP-гийн эрчим хүчний хэрэглээнд их хувиралт гарсан байна. Иймд 7 хувийн өсөлтийн хүндийн жин нь өндөр байна хэмээн Цай Жимин хэллээ.
