
Дундадын худалдааны яамны сайд Гао Хүчэн 7-ны өдөр 12-дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы хэвлэлийн бага хуралд, есөн удаагийн хэлэлцээгээр дамжин Дундад Америк хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн баримт бичгийн талаарах хэлэлцээгээ үндсэнд нь дуусгалаа гэжээ.
Дундад Америкийн хөрөнгө оруулалтын хэлэлцээ бол Дундад Америк гэх дэлхийн хоёр гурав дахь том эдийн засгийн цогцын хооронд болсон чухал хэлэлцээ юм.
Гао Хүчэн хэлэхдээ, Дундад Америк хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар дэлхийн хөрөнгө оруулалтын дүрэмд гүн гүнзгий алс хэтийн үр нөлөө үзүүлэх болно. Энэ онд Дундад Америкийн төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтын ёсоор сөрөг жагсаалтын хуудсыг солилцох болно.
Дундад Америк адил бус хөгжлийн түвшинд байж, улс орны байдал харилцан адилгүй, хөгжлийн хэв загвар ч ондоо байна. Сөрөг жагсаалтыг солилцох нь хоёр орны хувьд бүгд сорилт байсан. Хоёр талын хэлэлцээний баг илэн далангүй ойлголцсоор ирсэн гэжээ.
