solongonews
Дундад, Япон, БНСУ-ын гадаад харилцааны сайд нар мэдэгдэл гаргав
2015-03-23 09:55
Дундад, Япон, БНСУ-ын гадаад харилцааны сайд нарын 7 дахь хурал 3 дугаар сарын 21-нд Сөүлд болж, хурлын дараа хамтарсан мэдэгдэл гаргав. Үүнд:

1. 2015 оны 3 дугаар сарын 21-нд БНДАУ, БНСУ, Японы гадаад харилцааны сайд нар Сөүл хотноо Дундад, Япон, БНСУ-ын гадаад харилцааны сайд нарын 7 дахь хурлыг хийж, тус гурван орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлага, бүс нутгийн болон олон улсын асуудал зэрэг олон сэдвээр санал бодлоо гүнзгий солилцсон юм.

2. Гурван орны хамтын ажиллагааны механизм нь зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг ахиулах хамтын ажиллагааны чухал загвар тул цаашид ч хөгжүүлэх ёстой гэж гурван орны гадаад харилцааны сайд нар санал нэгтэй үзжээ.

3. Хэдийгээр сүүлийн жилүүдэд зүүн хойд Азийн байдалд тогтворгүй хүчин зүйл гарсан ч гурван орны олон салбарын хамтын ажиллагаа тогтвортой ахиж байна гэж гадаад харилцааны сайд нар үзэв.

4. Гурван орон хоорондын холбогдох хоёр талт харилцаа нь гурван орны хамтын ажиллагааны чухал үндэс юм. Гурван орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь гурван орон хоорондын хоёр талт харилцааны хөгжил, түүнчлэн Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг ахиулахад тустай гэдгийг гадаад харилцааны сайд нар онцлоод, гурван орон түүхэн үнэнийг хүлээн зөвшөөрч, ирээдүйд хандах үзэл санаагаар холбогдох асуудлыг эв зүйтэй зохицуулж, хоёр талт харилцааг сайжруулах, гурван орны хамтын ажиллагааг чангатгах талаар хамтын хүчин зүтгэл гаргахыг зөвшөөрсөн байна.

5. Гурван орны гадаад харилцааны сайд нар бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал бодлоо солилцов. Солонгосын хойгт цөмийн зэвсэг хөгжүүлэх явдлыг эрс эсэргүүцэхээ гурван орны гадаад харилцааны сайд нар онцолж, бүс нутгийн яриа хэлцэл, хамтын ажиллагаагаар зүүн Азийн итгэлцлийн бүтээн байгуулалтыг хамтдаа урагшлуулах шийдвэр гаргасан байна. Удахгүй АСЕАН-ны хамтын цогц байгуулагдах явдлыг гадаад харилцааны сайд нар дэмжин сайшааж буйгаа илэрхийлж, өнөөгийн бүс нутгийн механизмын хүрээн дэх гурван орны хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ гэжээ.

Гурван орны гадаад харилцааны сайд нар мөн терроризмтой тэмцэх, хэт даврагч үзэл, Украйны байдал, Ойрх Дорнодын үйл хэрэг, дэлхийн эдийн засаг зэрэг олон улсын асуудлаар санал бодлоо солилцож, олон улсын хамтын нийгэмлэгт тулгарсан төрөл бүрийн сорилтыг зохицуулахад цаашид ч нягт зохицуулалтаа хадгалахаар шийдвэрлэжээ.

6. Энэ удаагийн хурлын үр дүнд тулгуурлаж, боломжтой үед гурван орны удирдагчдын уулзалтыг хийхийн тулд үргэлжлүүлэн хүчин зүтгэл гаргах болно гэж гадаад харилцааны сайд нар тэмдэглэжээ.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл