solongonews
Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа
2026-05-10 20:32
“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” Сичуань - Чүнчингийн соёлтой танилцах зуслангийн арга хэмжээ болон Монгол-Хятад-Оросын залуучуудын дижитал соёлын солилцооны анхны наадмын хүрээнд 05-р сарын 10-ны өдөр Сичуань хоолны музейтэй танилцлаа.

Сичуань хоолны музей нь Сичуань нутгийн идээ ундааны соёлоор сэдэвчилсэн музей болно. Уг музей нь мөн Сичуань хоол, Сичуань дарс, Сичуань цай, Сичуань дуурь, Сичуань архитектур, Сичуаний онцлог бүхий цэцэрлэгт хүрээлэн гэх мэт Сичуань нутгийн соёлын өвөрмөц элементүүдийг хамарсан байдаг.

Музей нь ойролцоогоор 40 мү /2.7 орчим га/ талбайг хамардаг бөгөөд 6000 гаруй эд зүйлсийн цуглуулгатай.

Олон улсын оюутнууд Сичуань хоолны музейд зуухны эзний тахилгын соёлтой танилцсан төдийгүй Хятадын эртний Хань гүрний үеийн хувцсаар гоёж дурсгал үлдээлээ

Олон улсын оюутнууд Сичуань хоолны музейд өөрсдөө гар бие оролцон панда баавгайн хэлбэртэй мантуу хийж үзлээ 

Том чулуун тээрмээр буурцаг тээрэмдэж үзлээ

Халуун ногоотой буурцагны нухаш хийх аргатай танилцлаа

Зохиогч: С.Урьхан, Б.Сурнаа
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл