solongonews
Дундад улсын батлан хамгаалахын төсөв 10 орчим хувиар нэмэгдэв
2015-03-05 16:42
Дундад улсын батлан хамгаалахын төсөвөө нэмэгдүүлнэ.

    3 сарын 4-нд 12 дугаар сонгуулийн Бүх Дундад улсын АТИХ-ын 3 дугаар чуулганы хэвлэлийн төлөөлөгч Фү Ин, Дундад улсын 2015 онд санаачилсан улсын батлан хамгаалах төсвийн нэмэгдлийн хэмжээ 10 орчим хувьтай байна гэлээ. Энэ нь Дундад улсын батлан хамгаалахын зардал таван жил дараалан хоёр оронтой тоогоор нэмэгдсэн үзүүлэлт мөн хэдий ч нэмэгдлийн хэмжээ нь өнгөрсөн оныхоос бага зэрэг буурчээ. Үүнд: -Армийн ардын төлөөлөгчийн үзэж байгаагаар, Дундад улсын батлан хамгаалах зардлын нэмэгдэл зүй зохистой бөгөөд Дундад улсын эдийн засгийн өсөлт, батлан хамгаалах шаардлагатай зохицож байна. Дундад улсын батлан хамгаалах зардал таван жил дараалан хоёр оронтой тоогоор нэмэгдсэн хэдий ч батлан хамгаалах зардлын ДНБ-д эзлэх хувийн жин үндсэндээ 1.2-1.5 хувь байгаа нь дэлхийн их гүрнүүдээс хамаагүй доогуур юм гэжээ.

    Дундад улсын батлан хамгаалах зардалд гурван бүрэлдэхүүн хэсэг бий. Тухайлбал, амьдралын зардал, бэлтгэл сургуулийн зардал, тоног төхөөрөмжийн зардал бөгөөд эдгээр нь тус бүр гуравны нэг хувийг эзлэх юм.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл