solongonews
Мал унаа худалдан авах хамгийн доор хамгаалалтын үнэ тогтоовол зохино
2015-03-09 21:15
Малчин ардын төлөөлөгч Эрдэнэгэрэл малчдын хүсэл бодлыг хоёр хуралд хүргэв

     -Малчин түмэн маань намайг итгэж ардын төлөөлөгч болгосон учир би малчин түмэндээ хариуцах ёстой. Энэ өдөр би тал нутгийн малчин түмнийхээ хүнд найдлагыг өвөрлөн ардын төлөөлөгчийн ариун дархан тушаал хариуцлагаа гүйцэтгэхээр ардын их хурлын танхимд хүрч ирсэн гэж Шилийнгол аймгийн Абага хошуунаас ирсэн малчин төлөөлөгч Эрдэнэгэрэл хэлнэ.

 

   Эрдэнэгэрэл Авга хошууны Билгүдэй суурины Эрдэнэбулаг гацааны малчин. 2013 онд тэр бүх улсын ардын төлөөлөгч болсноос хойш удаа бүр дэвшүүлдэг санал зөвлөмж нь бүгд малчдын үйлдвэрлэл амьдралын нөхцөлийг нь сайжруулахтай холбогдох асуудал байжээ. Энэ удаагийн хуралд тэр мөн мал унаа худалдан авах хамгийн доод хамгаалалтын үнэ тогтоох, мал аж ахуйн орны интернетийн байгуулалтыг түргэтгэх, байнгын цахилгаан нэвтрүүлэх ажлыг ахиулах зэрэг санал дэвшүүлсэн байжээ.

    Түүний хэлэхээр, сүүлийн жилүүдэд мал аж ахуйн орны үйлдвэрлэл амьдралд маш их хувиралт гарч, амьдралын нөхцөл сайжран, тал нутгийн байгаль орчин ч мэдэгдэм сэргэн хөгжив. Гэвч өнгөрсөн жилээс хойш малын үнэ буурсан нь малчдад маш их хохирол авчиржээ. Ерөнхий сайд Ли Кэчян засгийн ордны ажлын тайландаа тариаланг тэтгэх хамгаалалтын төрийн бодлогыг чангатган, буудай, цагаан будаа зэргийг худалдан авах хамгийн доор үнийг дээшлүүлнэ гэж дурджээ. Хэрэв хонь үхэр зэрэгт бас худалдан авах хамгаалалтын үнэ тогтоовол малчид зах зээлийн дайралтад учирч, орлого багасах хохиролд учрахаас зайлж чадна. Мөн малын үнэ буурч байгаа нь зах зээлд тал нутгийн малын мах бохирдолгүй гэдгийг ойлгуулж чадаагүй, зах зээлийн үнийн нэгдсэн бус байдал зэрэг олон талын шалтгаан буй.

    Мал аж ахуйн орны шинэ цаг эриний бүтээн байгуулалтыг түргэтгэх тухай саналдаа, тэрээр

    -Малчдын харааг өргөтгөж, амьдралын нөхцөлийг нь сайжруулахад интернетээс салахын аргагүй, цөөн тоот үндэстний зарим газарт одоо болтол интернет нэвтрээгүй байсаар. Интернетгүй бол дэлхий дахинаас хоцорч, олон олон шинэ мэдээ занги болон шинэ соргог хэрэг учрыг цаг тухайд нь мэдэж чадахгүй. Иймээс мал аж ахуйн оронд интернет оруулахыг биелүүлбэл зохино гэсэн сануулга гаргажээ. Тэр бас сануулгадаа, одоо үеийн мал аж ахуй тариаланг хөгжүүлэхэд цахилгаан эрчим хүчнээс салж чадахгүй, улсын дэмжлэгээр олонх малчид салхины энерги харилцан хамтарсан цахилгаан хэрэглэх болсон боловч, зөвхөн гэрлийн асуудлаа шийдвэрлэж, бусад үйлдвэрлэл амьдралд хэрэглэхийн аргагүй. Улсаас ядуу орны цахилгаан эрчим хүчний байгуулалтыг дэмжихийг хүсэж байна гэв.

   

Зохиогч: Вао Жиньшань Сурна Д• Зоригт
Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл