solongonews
Дундад улс энэ онд чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг ахиулна
2015-03-08 10:45
Дундад улс АСЕАН-ын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрээ шат өгсүүлэх бол энэ оны чөлөөт худалдааны бүс байгуулах гол ажил болно.

Дундадын худалдааны яамны сайд Гао Хүчэн 7-ны өдөр 12-дахь сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3-р чуулганы хэвлэлийн бага хуралд, Дундад улс АСЕАН-ын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрээ шат өгсүүлэх бол энэ оны чөлөөт худалдааны бүс байгуулах гол ажил болно гэжээ.

Гао Хүчэн, Дундад улс чөлөөт худалдааны бүс байгуулж байгаа нь эргэн тойрны орнуудаа харгалзан, "нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг харгалзан дэлхий дахинд хандсан өндөр стандарттай чөлөөт худалдааны бүсийн сүлжээ байгуулах болно. Дундад АСЕАН-ын чөлөөт худалдааны бүсийн шат ахисан хэлэлцээр бол энэ оны гол ажил болно. Дундадын тал Өмнөд Ази, Төв Ази, Африк, Латин Америк, Европын зарим бүс, улс оронтой чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрийн зарим нь судалгааны шатанд, зарим нь зөвшилцөл хийж, зарим нь хэлэлцээр хийж байна гэжээ.

Гао Хүчэн, Дундад БНСУ-ын чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрийг дуусгаж, энэ онд хэлэлцээр байгуулахаар байна. Үүний үндсэн дээр Дундад Япон БНСУ-ын чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрийг ахиулах болно гэжээ.

Одоо болтол Дундад улс 20 гаруй улс орон бүс нутагтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад байгаа нь Дундадын экспорт импортын 30 орчим хувийг хамарч байна.

Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл