Эрт дээр үед Дундад улсын ард иргэд сар шинийн идээ хоолыг ихэд хүндэтгэн тахиа, мантуу зэргээр хүнсээ бэлтгэдэг байжээ. Бүтэн нэг жил ажил хөдөлмөр гэж зүтгэж явсан тэд сар шинээр л аав ээж, ахан дүүс, садан төрөлтэйгөө учран золгодог байлаа. Тиймээс Дундад улсын хүмүүс Битүүний орой гэр бүлээрээ цугларан хооллохыг маш их хүсэн хүлээдэг. Мөн энэ өдрийн төлөө хэдэн мянган бээрийн холоос зорин ирдэг байсан гэх.
Жил ирэх тусам сар шинээ тэмдэглэх арга хэлбэр өөрчлөгдсөөр. Өнөө цагт аялан зугаалах, кино үзэх, ном унших зэргээр сар шинийн баяр тэмдэглэх олон янзын арга хэлбэр гарч ирсээр байна. "Хооллох"-оос "Баяр баясал"-ыг илүү эрхэмлэх болсон байдлаас нь Дундад улсын сар шинийн өөрчлөлтийг харж болно. Мөн ая тухтай, амар тайван байдлыг илүүд үзэх болжээ.
