solongonews
Гоньдтой загасны шөл
2015-03-23 10:45
Орц: Гоньд 200 гр, дүүпүү 100 гр, булуу цагаан загас 1 ширхэг, зохих хэмжээний цагаан гаа, давс, амтлагч, гахайн тос зэрэг.

Хийх арга:

1. Булуу цагаан загасаа гаргаж, угаагаад усыг нь хатаана.Гоньдоо угааж хэдэн хэсэг хэрчинэ.Дүүпүүгээ давстай усанд 15 минут сойсны дараа гарган авч дөрвөлжин бага хэсэг болгон хэрчинэ.Цагаан гааг угааж хэсэглэн хэрчинэ.

2. Тогоонд гахайн тос хийн халааж дараа нь загасаа хийгээд шар өнгөтэй болтол хайраад саванд хийнэ.

3. Тогооны үлдсэн тосыг дахин халаагаад дээр нь цагаан гааны хэсгийг хийнэ. Анхилуун үнэр гарахад дээр нь ус хийж түргэн галаар буцалгана. Үүний дараа дүүпүү, загасаа хийж 15 минут чанасны дараа давс, амтлагчаа хийгээд эцэст нь гоньдоо хийснээр гоньдтой загасны шөл бэлэн болно.

Ашиг тус: Хүний биед тэжээл өгч, цус төлжүүлэн хоол боловсруулна. 

 

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл