solongonews
Гаднын зочид Сичуань халуун тогоо амслаа
2026-05-10 20:55
“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” Сичуань - Чүнчингийн соёлтой танилцах аяллын багийнхан 05-р сарын 09-ний орой Сичуань нутгийн алдартай хоолны нэг болох халуун тогоог амслаа.

Сичуань мужийн Чэндү хот нь “Амттаны нийслэл” хэмээх сайхан алдартай бөгөөд түүхэндээ энэ нутаг нь олон газрын цагаачид нүүдэллэн ирж оршин амьдарч энэ нутгийн соёлыг бий болгосон гэдэг утгаараа төрөл бүрийн хоол хүнсний соёлыг бүрдүүлсэн байдаг.

Сичуань нутгийн хоолыг нэгэн өнгөөр илэрхийлэх гэвэл “улаан” өнгө байх ёстой. Яагаад тэр вэ гэхээр энэ нутгийн ард түмэн хоол хүнсээ халуун ногоогоор амталж идэх нь олон. Энэ нь мөн газар зүйн онцлогтой нь холбоотой. Сичуань муж нь хотгор газар оршдог учраас чийглэг агаартай, жилийн дөрвөн улиралд нарны бараа олж харах нь ховор учраас халуун гашуун хоол хүнсээр хүний биед шургасан чийг, хийг туудаг байна.

Гадаад оюутнууд халуун тогоо идэхийн зэрэгцээ Хятадын уламжлалт цайны урлаг, нүүр хувиргах урлаг зэргийг сонирхлоо 

Зохиогч: С.Урьхан, Б.Сурнаа
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл