solongonews
Хоорондоо ”Дайтдаг” хоол хүнс
2026-05-14 16:18
Ажлын цагаар яаран яаран байж идсэн үдийн хоол маань хоорондоо үл тохирох бүтээгдэхүүнүүд байжээ. Үдийн хоол ч гэж дээ.

Идэж болохоор, энд тэндээс авсан янз бүрийн зүйлс байсан юм. Үүнээс сургамж аваад, ходоодондоо “Дайн” үүсгэхгүйн тулд нэг дор хамтад нь хэрэглэж болохгүй хоол хүнснүүдийг зөвлөхөөр шийдлээ.

- Сүүг хүнсний ногоотой хольж хэрэглэж болохгүй. Энэ нь гэдэсний хямрал үүсгэдэг. Ер нь ямар нэг хоолны дараа сүү уух хэрэггүй. Сүүг зөвхөн унтахын өмнө хоолноос 2-3 цагийн дараа ууж байгаарай.

- Зөгийн балтай ус уусны дараа ургамлын тос орсон хоол хэрэглэж болохгүй.

- Вандуйтай салат болон хоолны дараа элсэн чихэртэй зүйл хэрэглэх нь ходоодонд маш муу нөлөөтэй.

- Тахианы махтай хоол идсэний дараа айраг уувал шууд хоолны хордлого болно.

- Хонины махтай хоол идсэний дараа ямар нэг төрлийн жимс идвэл ходоод гэмтэж, улмаар бөөлжүүлдэг.

- Мөн тахианы махтай хоол идсэний дараа тараг уувал элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө.

- Өндөг идсэний дараа элсэн чихэр, чихэр идэж болохгүй.

- Сонгинотой хоол идсэний дараа зөгийн бал хэрэглэвэл ходоод гэмтэнэ.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл