solongonews
Тайваний хоолойн хоёр эргийн Хятадын соёлын дээд хэмжээний гуравдугаар уулзалт нээгдлээ
2026-05-12 10:16
Тайваний хоолойн хоёр эргийн Хятадын соёлын дээд хэмжээний гуравдугаар уулзалт нээгдлээ.

Тайваний хоолойн хоёр эргийн Хятадын соёлын дээд хэмжээний гуравдугаар уулзалт 11-ний өдөр Бээжин хотноо нээгдэж, Тайванийн хоолойн хоёр эргийн соёлын салбарын төлөөлөгчид Хятадын соёлыг өвлөн уламжлах, сурталчлах, хөгжүүлэх тал дээр харилцан солилцоо хийсэн байна.

Энэ жилийн дээд хэмжээний уулзалтын үеэр Тайваний хоолойн хоёр эргийн соёлын асуудлаарх олон дэд форум, мөн тоглолт, үзэсгэлэн, солилцооны айлчлал зэрэг цуврал арга хэмжээ зохион байгуулагдсан байна. Хуралд оролцогчид:

- Соёл бол үндэстний сүр сүлд юм. Мөн Тайваний хоолойн хоёр эргийн элэг нэгтнүүдийн цусанд байгаа тасаршгүй үндэс төдийгүй Тайваний хоолойн хоёр эргийг холбосон хамгийн хүчтэй оюун санааны холбоо юм.

Тайвань дахь Хятадын соёлын тогтвортой хөгжлийн сангийн захирал Лю Жаошюань:

- Дээд хэмжээний уулзалт нь тоглолт болон айлчлалыг өөрийн хэлбэрээр хослуулан уялдуулж, адил бус үеийнхний хэрэгцээ шаардлагыг харгалзан үзсэн байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлэлцүүлгээс гадна бас залуучууд болон поп соёлыг багтаасан. Улмаар соёлыг зөвхөн хэлэлцээд зогсохгүй биеэр мэдэрч, улам илүү олон янз байдал, олон талт дүр зургийг харуулсан байна гэж хэллээ.

Тайваний хоолойн хоёр эргийн зочид соёлын нэгдэл нь Тайваний хоолойн хоёр эргийн ард түмний амьдралын салшгүй хэсэг болсон бөгөөд Тайваний хоолойн хоёр эргийн солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь ард түмний хүсэл зориг юм гэдгийг илэрхийлэв. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл