solongonews
Хооллохоос “баяр баясал”-ыг илүүд үзэх
2015-02-10 10:42
Сар шинийг тэмдэглэх байдал өөрчлөгдсөөр байна


         Ши- Ан хотод ажиллаж амьдардаг Жан авгай энэ жилийн сар шинийг жил жилийнхээс өөрөөр тэмдэглэхээр шийдсэн байна. Тэрээр сүйт бүсгүйтэйгээ гайхамшигт орон Хай Наньд аялан жуулчилж, арлын орны нэлгэр их далайн үзэмжийг бахархан харж, сар шинээ өнгөрүүлэхээр хүсэн хүлээж байгаа гэнэ.
        "Сар шинэ болохоор садан төрлөөрөө, найз нөхдөөрөө олон үдэшлэг зохион байгуулах, хамтдаа амттан идээний дээдийг хүртсээр богино хугацаанд жин нэмдэг.  Ингээд бүтэн жил дасгал хийж турсан, сайжирсан биеийн галбир төрх талаар болдог. Өнөө цагт амьдрал сайжирч, хүмүүс идэж уухыг тийм ч их мөрөөдөхөө больжээ" гэж аялалдаа бэлтгэж байгаа Жан авгай сэтгүүлчдэд ярьсан юм.          

                
        Эртнээсээ тариалангийн соёлтой Дундад улсын тэмдэглэлт баярын өдрүүд ч хүнсний зүйлтэй холбоотой байдаг. Жишээлэхэд, Сар шинээр банш, Дэнлүүний баяраар тань юань, найман сарын арван тавны баяраар еэвэн идэх гэх зэрэг. Шаньши мужийн 78 настай буурал бага насаа дурсан ярихдаа: -Тухайн үед хүүхэд хамгийн илүү хүсэн хүлээдэг нь Цагаан сар, Цагаан сараар ёслолын буудлага хийх, бэлэг солилцох, хамгийн чухал нь нэг удаа цагаан гурилаар цадтал хооллодог байлаа.
         Өнөөдөр Дундад улсын хүмүүс урьдын адил баярын өдрөө зөвхөн идэж ууж тэмдэглэх биш, харин том том зоогын газруудад захиалга өгч, маш олон хүн аялан зугаалах, дэлгүүр хэсэх, ном унших, биеийн тамирын дасгал хийх, кино үзэх зэрэг янз бүрийн арга хэлбэрээр чөлөөтэй тэмдэглэн хуучин оноо үдэж, шинэ жилээ угтан авдаг болжээ.                  

     
         Шанхай хотод банкны ажилтан Хүань Кэ хэлэхдээ: -Цагаан сараар гэр бүлээрээ хамт кино үзэх төлөвлөгөөтэй байна. "Сар шинээр иддэг тэдгээр зүйл нь бараг жил болгон адилхан, энгийн өдрүүд ч зөндөө идэж л байгаа. Гэр бүлийнхэнтэйгээ уулзахад гэртээ хоргодоод байх хэрэг алга, гадуур явж кино үзэх зэргээр энэ тэр зүйл сонирхох нь бас ч сайхан сонголт" гэж байлаа.
         Цагаан сарын амралтын хугацаанд маш олон хүмүүс номын сан орж, өөрийгөө   "Цэнэглэх" болжээ. Сэтгүүлч Ши Ан хотын том номын санд очиход тэнд нэлээд олон хүмүүс хүүхдээ дагуулан, ном уншиж, шинэ ном худалдан авч байлаа. Ном сонгон авч байсан Ли Тин гэгч бүсгүй сэтгүүлчийн асуултад: - Сар шинээр хүүхэддээ мөнгө өгөхийн оронд хүссэн номыг нь авч бэлэглэх нь хүүхдэд хамгийн тустай" гэж ярив.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : " Солонго" сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл