Зөв тайлбар: Машин техникээр зүйрлэвэл Европ эмнэлэг хүний биеийг иж бүрэн машинаар үзэж аль нэг хэсэг нь эвдэрвэл тэр эд ангийг нь засдаг. Гэтэл хятад эмнэлэг бол бие махбод ба сэтгэл санааг нэгэн цогц, арга билиг эсэргүүцэлдээ нэгдсэн гэж үзэн өвчин засахдаа арга билгийн тэнцвэрийг эрхэмлэдэг. Ийм учраас өвчин эмгэгээс сэргийлэхэд маш сайн.

Буруу ойлголт 1: Хятад эмнэлэг бол хятад эм зардаг
Зөв тайлбар: Машин техникээр зүйрлэвэл Европ эмнэлэг хүний биеийг иж бүрэн машинаар үзэж аль нэг хэсэг нь эвдэрвэл тэр эд ангийг нь засдаг. Гэтэл хятад эмнэлэг бол бие махбод ба сэтгэл санааг нэгэн цогц, арга билиг эсэргүүцэлдээ нэгдсэн гэж үзэн эмчлэхдээ арга билгийн тэнцвэрийг эрхэмлэдэг. Ийм учраас өвчин эмгэгээс сэргийлэхэд маш сайн давуу талтай. Эмчилгээний явцад хятад эм уухаас ондоо түрхэх, угаах, гүн тунгаах бол сэтгэлээр засах гэж байдаг.
Буруу ойлголт 2: Бие сувилах бол өтөлсөн хүний хэрэг
Зөв тайлбар: Бие сувилах бол урт наслахын төлөө буюу энэ нь өтөлсөн хүний л анхаарах ёстой асуудал гэж үзэх нь зохисгүй юм. Бие сувилах нь арга билгийг тэнцүүлж цусыг нэвтрүүлэн биеийг эрүүл байлгаж, сэтгэлийг засах үүрэгтэй. Арьс гоё сайхан байдаг нь биеэ сувилж чадсанд байдаг. Бие сувилахыг аль ч насны хүн бүр мэдвэл зохино.
Буруу ойлголт 3: Бие тань бага зэрэг аягүй байвал эмнэлэгт хандах
Зөв тайлбар: Ямагт эм уух нь хүний биеийн дархлааг муутгадаг. “Эм болгон хор ”гэсэн үг байдаг. Эм хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Хүн бие дэх дархлааны хүчээр өвчнийг эсэргүүцэн өөрийгөө засдаг. Иймээс дархлаа нэмэгдүүлэх нь хамгийн чухал. Хэрэв та бага ч гэсэн хятад эмнэлгийн бие сувилах ухааныг мэдвэл өвчин эмгэгээс сэргийлж чадахын дээр бие тань бага зэрэг тавгүй байсан ч өөрийгөө зохицуулах, давж гарах чадвартай болдог.
