
Тал нутгийн малчин түмэн үеийн үед таван хошуу малаа өнөр өсгөн тансаг тавтай амьдралаа цогцолж ирсэн бол, өнөөдөр тал нутгаас Иль, Мэнню зэрэг сүү, сүүн бүтээгдэхүүний тэргүүлэх аж ахуй нэгж мэндлэн хөгжиж, Өвөр Монголыг дэлхий дахинд таниулах нэрийн хуудас болсон билээ. Өөрийн давуу талдаа түшиглэн, хурдтайгаар хөгжлийн замдаа орсон тал нутгийн сүүний үйлс нь Өвөр Монголын эдийн засгийн нэг тулах цэг болж, иргэдийн амьжиргааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг ахиулах зэрэг олон цар хүрээг нөлөөлөх болсон төдийгүй мал аж ахуй, газар тариалангийн бүтцэд тохируулалт хийх, малчин тариачдын орлогыг нэмэгдүүлэх чухал арга хэлбэр болж байна.

Өвөр Монгол орон нь Дундад улсын сүүний аж үйлсийн хошууч болсны хувьд, тус удаагийн хоёр хуралд, Дундад улсын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгжийн санал хүсэлтээр, одоогийн байдлаар сүүний аж үйлсэд оршиж буй олон олон асуудалд чиглүүлэн, Өвөр Монголын орны улсын УТЗЗ-ийн гишүүд нэр холбоолон “Сүүний аж үйлсийн эрүүл хөгжлийг цаашдаа ахиулах тухай санал” дэвшүүлж, улсаас сүүний аж үйлсийн эрүүл хөгжлийг дэмжих ба ахиулах болов уу гэж уриалав.

Сүүлийн жилүүдэд, Дундад улсын сүүний үйлс маш хурдтай хөгжлийн замдаа орж, нэгэнт дэлхий дээрх гурав дахь том түүхий сүү үйлдвэрлэх улс болжээ. 2014 онд түүхий сүү үйлдвэрлэсэн хэмжээ 37.25 сая тоннд хүрч, мөн үеийнхээсээ 5.5 хувиар нэмэгдсэн байна. Сүү үнээ тэжээн үржүүлэх үйлсийн үйлдвэрлэлийн өртөг Дундад улсын газар тариалан, мал аж ахуй, ой шугуй, загасны үйлсийн үйлдвэрлэлийн өртгийн 3 хувийг эзэлж, сүүний үйлсийн үйлдвэрлэлийн өртөг газар тариалангийн бүтээгдэхүүн, малын гаралтын үйлдвэрлэлийн өртгийн 10 хувийг эзлэх болжээ. Үүнтэй адилаар сүүний үйлс Өвөр Монголд чухал үйлдлийг бадруулж байна. 2014 онд, бүх орны саалийн үнээ тэжээн үржүүлэх үйлсийн үйлдвэрлэлийн өртөг мал аж ахуй, газар тариалан, ой шугуй загасны үйлсийн үйлдвэрлэлийн ерөнхий өртгийн 21.1 хувийг эзэлж, сүүний үйлсийн үйлдвэрлэлийн өртөг газар тариалангийн бүтээгдэхүүн малын гаралтын үйлдвэрлэлийн өртгийн 7.8 хувийг эзлэх болжээ.
