solongonews
Же Шиньминь гишүүний дэвшүүлсэн санал
2015-03-13 19:38
Же Шиньминь гишүүн: Байнгын хэрэглээний онгоцны буудлын бүтээн байгуулалтыг ардын агаарын аяллын хөрөнгө мөнгөний нөхвөрийн цар хүрээнд оруулбал зохино.

        

Одоогоор, Өвөр Монголд Гэгээнголын Олгой ба Шилийнголын Баянбулаг хоёр газарт байнгын хэрэглээний онгоцны буудалтай. 2015 онд ӨМӨЗО-оос Урадын дундад хошуу, Хангин хошуу, Отог хошуу, Үүшин хошуу зэрэг газарт 21 байнгын хэрэглээний онгоцны буудлын өмнөх байдал ба бүтээн байгуулалтын ажлыг голдлоготой ахиулахаар байна. Дундад улсын УТЗЗ-ний гишүүн Же Шиньминь энэ удаагийн их хуралд, “Өргөн хэрэглээний онгоцны буудлын бүтээн байгуулалтыг хөрөнгө мөнгөний нөхвөрийн цар хүрээнд оруулбал зохино” гэсэн сануулга дурджээ.

        Же Шиньминь гишүүний үзэж буйгаар, байнгын хэрэглээний агаарын аялал бол улсын чухал дамжин тэтгэх аж үйлдвэр болно. Байнгын хэрэглээний агаарын аялал нь аж ахуйн бүтээн байгуулалт, нийгмийн хөгжил зэрэг олон талд үйлдлээ бадруулж байна. Байнгын хэрэглээний агаарын аяллын хөгжлийн байдал нь ардын агаарын аяллын үйлсийн хөгжлийн түвшний чухал бэлэг тэмдэг болно. Мөн нийгмийн дэвшилт аж ахуйн хөгжлийн түвшин, ардын амьдралын чанарын чухал бэлгэ тэмдэг болно. Иймээс, Өвөр Монгол оронд байнгын хэрэглээний агаарын аяллын үйлчилгээний хүрээн дэх туршилтын чигийн ажлыг түргэн хугацаанд хэрэгжүүлэх нь байнгын хэрэглээний агаар аяллын аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах, аж ахуйн бүтцийг оновчтой болгох, аж үйлдвэрийн шинэчлэлтийг дайчлах талаар чухал ач холбогдолтой.

        2011 оны 4 дугаар сард үндэстний ардын агаарын аяллын товчооноос Өвөр Монгол орны Гэгээнголын онгоцны буудлыг үндэстний байнгын хэрэглээний агаарын аяллын үйлчилгээний хүрээн дэх туршилтын чиг болгож, 2012 оны 3 дугаар сард туршилтын чигийн цар хүрээг Өвөр Монгол орны Хөлөнбуйр хот хүртэл өргөтгөжээ. Өөртөө Засах Орны байнгын хэрэглээний агаарын аяллын хөгжлийн төлөвлөгөөний шаардлагыг үндэслэвэл, 2020 он гэхэд Өвөр Монгол орны хэмжээнд нийт 50 байнгын хэрэглээний онгоцны буудал байгуулах болно. Үүнд: Шинээр 48 байнгын хэрэглээний онгоцны буудал байгуулах хэрэгтэй. 2030 он болтол Өвөр Монголд нийт 104 байнгын хэрэглээний онгоцны буудал байгуулахаар байна.

        Энэхүү байдлыг үндэслэж Же Шиньминь гишүүн “Улсаас 2015 оноос эхлэн байнгын хэрэглээний онгоцны буудлын бүтээн байгуулалт ба богино замын аянчдын тээврийн агаарын шугамын нөхвөрийг ардын агаарын аяллын нөхвөрийн цар хүрээнд оруулж, хил хязгаарын цөөн тоот үндэстний газар орны байнгын хэрэглээний онгоцны буудлын бүтээн байгуулалтыг дэмжиж, Өвөр Монгол орны байнгын хэрэглээний агаарын аяллын үйлсийн эрүүл хөгжлийг ахиулбал зохино” гэсэн сануулга дурджээ.

 

Зохиогч: Бао Юй ин
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл