
Цагаан сарын шинийн нэгний өглөөнөөс Шань Ши мужийн Сань Юань шяны 85 настай өвөө гэргийн хамт аянд гарах бэлтгэлээ хийгээд завгүй байлаа. Ач нар нь хоёр настныг машинаар аваад хот оруулах гэж байгаа гэнэ. Настан гуай сэтгэл хөвөлзөн: - Хүүхдүүд маань бид хоёрыг сар шинийн дэнлүүг сонирхуулан, дахин халуун рашаанд оруулах юм гэсэн. Энэ нь сайныг идэж өмсөхөөс илүү утга учиртай санагдаж байна. Ирэх жилээс хүүхдүүд маань бид хоёрыг Гүань Жөүд аялуулна гэж байналээ гээд хүүхэд шиг л баярлаж ярина.
Сар шинэ болоход аялал жуулчлалын газрын захиалга дүүрч, улсын дотоодод Харбин, Гуаньжү, Хайнань зэрэг газар оронд жуулчид хамгийн олон цуглардаг.
Битүүний үдэш төв телевизээр сар шинийн концерт нэвтрүүлж, хүмүүсийн блог хуудас, утсаар дүүрэн сар шинийн тоглолтын тухай халуун яриа өрнөж байдаг.
Зарим портал сайтуудад "Энэ жилийн сар шинийн тоглолт ямар байна?" гэх зэргийн асуулт сэдэв гарган яриа хэлэлцээр өрнүүлж байдаг. Бас гэр бүлээрээ аялан зугаалах, цанаар гулгах, ууланд авирах, халуун рашаанд орох зэрэг маш олон сар шинийн холбогдолтой үйл ажиллагаануудыг танилцуулж байдаг. Энэ байдал нь орчин үеийн иргэдийн амьдрал сайжирч, эрүүл чийрэг байх, “Баяр баясал”-ыг илүүд үзэх болсон гэдгийг харуулж байгаа юм.
Сар шинийг жилээс жилд улам тансаг баялаг тэмдэглэх болсон тухай эрдэмтэд илэрхийлэхдээ: - Энэ нь гагцхүү “Идэх" байдлаар тэмдэглэхээс өөрчлөгдөж, Дундад улсын иргэдийн амьдралын түвшин сайжран, зарим нь гадаад явж, нам гүм, тайван байдлыг эрхэмлэх болжээ.

Шань Ши мужийн Нийгмийн шинжлэх ухааны орлогч дарга Ши-Иний хэлж буйгаар: -Өмнө нь Дундад улсын иргэд Цагаан сарыг тансаг хоол хийж тэмдэглэхдээ гол нь тариалах нийгмийн уламжлалт заншил, энгийн үед идэх, өмсөх дутагдаж байснаас улбаатай гэлээ. Орчин үед сар шинэ тэмдэглэх нь олон төрөлжиж, эдийн засгийн хөгжлийн суурь дээр хүмүүсийн соёлтой амьдралыг чухалчлах болсон байна.
Хүа Нань Багшийн Их Сургуулийн профессор Сар шинэ тэмдэглэх арга хэлбэрийн өөрчлөлтийн талаар хүмүүс идэж өмсөх төдий бодит амьдралын жижигхэн хүсэл мөрөөдөлтэй байсан бол оюун ухааны хувьд дээд зэрэглэлийн амьдралыг мөрөөдөж эхлэх болсон байна. Энэ бол ниймгийн хөгжил дэвшлийн илрэл. Түүний бодлоор хүн төрөлхтний соёлын амьдралын түвшин дээшлэхийг дагаад Цагаан сар тэмдэглэх арга хэлбэр нь ч улам баялаг, олон төрөл болжээ.
Зарим хүмүүс сар шинээр мөрийтэй тоглоом тоглох, аялал жуулчлалын алдартай газруудаар аялж, үүний зэрэгцээ хог хаягдлаа дураар хаях зэрэг зохисгүй үйлдэл нь хэдийгээр тэд “Баяр"-аа тэмдэглэж байгаа ч орлуулж болшгүй их хохирлыг мөн дагуулж байна. Үүнд засгийн газар болон холбогдох байгууллага нэгжээс анхаарал хандуулж, сар шинээ тэмдэглэх шилдэг соёлтой боловсон орчин буй болгож өгөх, тансаг баян соёлын бүтээгдэхүүнээр хангах, хүмүүст олон сонголтыг бүрдүүлэн өгч, баяраа тэмдэглэх зөв арга ухааныг ойлгуулах хэрэгтэй байна.
"Идэх"-ээс "Баярлах" хүртэл "Хэмжээ"-ний асуудалд сайтар анхааран, хэт баярлан эрүүл мэндэд хор нөлөө учруулахгүй байх, эрүүл мэнд, ажил амьдралаа зөв зохицуулах хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд сануулж байна.
