Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар
2026-05-10 21:16
“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” Сичуань - Чүнчингийн соёлтой танилцах аяллын багийнхан 05-р сарын 10-ны орой Чэндү хотын Өргөн нарийн гудамжаар зугааллаа.

Куаньжай гудам буюу Өргөн нарийн гудамж нь Чэндү хотын хуучин төвт байрлах бөгөөд Өргөн гудамж, Нарийн гудамж, Худагт гудамжнаас бүрддэг.

Чин улсын үеийн Сичуаний баруун нутгийн орон сууцны хэв маягийг хадгалсан энэхүү гудам нь Чэндүгийн уламжлалт ахуй соёлыг илэрхийлсэн аялал жуулчлалын бэлгэ тэмдэг болохуйц цэг болжээ.



Зохиогч: С.Урьхан, Б.Сурнаа
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх
