
Цоо шинэ жилийн цоо шинэ сар бидний өмнө ирчихээд, хаалга тогшиж зүрхлэлгүй түр хүлээгээд зогсож байна. Ямар хүмүүс өөрийг нь угтаж авах бол гэхээс сэтгэл нь хөдлөөд тогтож сууж чадахгүй байх шиг. Инээмсэглэсэн хөөрхөн бүсгүйчүүд хаалгаа томоос том нээгээд эелдгээр угтвал түүнд хэчнээн сайхан байх бол? 1 дүгээр сар минь бидэнд сайхан бүхнээ дэлгээрэй.
Хонь
1 дүгээр сард Хонины ордныхны сэтгэл санаа болон амьдралын хэмнэл тун сэтгэл хөдлөм байх болно. Бархасбадь гаригийн нөлөөгөөр дүрсгүй Буд болон Сугар гариг давхцаад байгаа аж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, чи өөрийн хайртай хүнтэйгээ хамт цагийг сайхан өнгөрүүлэх ба чиний хувьд мартагдашгүй баяр хөөртэй сар байх болно. Ганц бие Хонинуудын сэтгэл зүрх ч гэсэн шинэ хайр дурлалд чиглэсэн байх нь. Энэ сараас чамд ямар нэгэн амлалт авах эсвэл хариуцлага хүлээх нь тийм ч чухал зүйл шиг санагдахгүй. Харин ч үүний оронд дүрэм журам, ёс суртахуун хязгаарлалтаас ангид илүү чөлөөтэй амар амгалан харилцааг хүсэн хүлээх бололтой.
Харин ажил болон албан тушаалын хувьд Санчир гариг энэ ордныхныг дэмжиж байгаа ба чамайг бусдын анхаарлын төвд оруулж алдарын титэм, халуун алга ташилтаар шагнахаар шийджээ. Буд болон Сугар гариг чамд нэр хүндийг авч ирэх болно. Танай хамт олон бүрэн нэгдэн нийлж хэрэгтэй үед бусаддаа гар сунган тусалж чаддаг төгс баг болох аж. Сарын эхний хагаст нүдэнд харагдахуйц байх бол дараагийн хагаст бага зэргийн хүчин чармайлт байхад бүх аз амжилт чиний талд байх болно. Сарын эхэнд мөнгө ихээр олох боломжтой ч бага зэрэг болгоомжтой байхгүй бол хамтрагчтайгаа үл ойлголцон алдагдал хүлээх магадлалтай байгааг од эрхэс сануулж байна. Эрүүл мэндийн хувьд санаа зовох зүйлгүй байж, бие чинь эрч хүчтэй, сэтгэл санаа чинь ч хангалуун байна. Харин сарын сүүл хэсгээс эрч хүч чинь илт буурах ч гэлээ чи яг юу хийх хэрэгтэйг маш сайн мэдэж хяналтаа алдахгүй байсаар байх болно. Халдварт өвчин, хоолны хордлого, бохирдол, түлэгдэл гэх мэт анхаарал хайхрамжгүйгээс үүдэх өвчнүүдээс болгоомжлоорой.
