solongonews
2015 оны АТИХ-ын 3 дугаар чуулганы удирдах төлөөлөгчдийн нэг дүгээр хуралдааныг хуралдуулав
2015-03-04 22:08
4-ний үдээс өмнө Ардын их хурлын ордонд 12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар чуулганы удирдах төлөөлөгчдийн 1 дүгээр хуралдааныг хуралдуулж, АТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян хурлыг даргалжээ.

Уг удирдах төлөөлөгчдийн хуралд 172 хүн оролцох ёстой байсан бол 167 оролцжээ. Энэ тоо нь холбогдох хуулийн тогтоолоос няцаагүй.

Удирдах төлөөлөгчдийн хурлаас 12 дахь сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар чуулганы хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийн ёсоор 3 дугаар сарын 5-д эхлэн хуралдаж, 3 дугаар сарын 15-ны үдээс өмнө дуусаж 10 өдөр үргэлжлэх болно.

Хурал дээр 12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар чуулганд дэвшүүлсэн тогтоолын төслүүдийг санал хураалтаар батлахаар тогтжээ. Мөн төлөөлөгчдийн дэвшүүлэх саналыг 3 дугаар сарын 10-ны 12 цагаар хязгаарлана гэжээ.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл