solongonews
Юй Жэншэн Японы эрх баригч намын төлөөлөгчидтэй уулзав
2015-03-24 09:15
Юй Жэншэн Японы Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Судаказу Танигаки, Цэвэр бодлогын намын ерөнхий нарийн бичгийн дарга Ёошихиса Иноуе-гийн даргалсан Японы эрх баригч намын төлөөлөгчидтэй уулзав.

3 дугаар сарын 23-нд ДКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн бүх Дундад улсын хорооны дарга Юй Жэншэн Японы Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Судаказу Танигаки, Цэвэр бодлогын намын ерөнхий нарийн бичгийн дарга Ёошихиса Иноуе-гийн даргалсан Японы эрх баригч намын төлөөлөгчидтэй уулзав.

Юй Жэншэн: -Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Япон Дундад улсын харилцаа аажмаар сайжирч байна. Төлөөлөгчид энэ үеэр Дундад улсад айлчилж байгаа нь чухал ач холбогдолтой. Япон улс Дундад улсын талтай хамт хоёр засгийн газрын тохиролцсон 4 зүйлт зарчмын нийтлэг ойлголтыг чанд журамлаж, хоёр талын харилцааны улс төрийн үндэс суурийг баталгаажуулахыг хүсэж байна. Эрх баригч намын солилцоо нь Дундад Японы харилцааг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. ДКН дээд хэмжээний айлчлал ба тогтмол солилцоог цаашид ахиулж, хоёр орны стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцааны үндэс суурийг баталгаажуулахад бэлэн байна гэв.

Судаказу Танигаки ба Ёошихиса Иноуе, өнгөрсөн жил хоёр тэргүүний уулзалт нь хоёр орны харилцааг сайжруулахад үндэс суурь тавив. Хоёр орны эрх баригч намын тогтмол солилцоог сэргээж хөгжүүлэхээр дамжуулан Дундад Японы харилцааг урагш хөгжүүлэхийг хүсэж байна гэв.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://news.21cn.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл