3 дугаар сарын 11-нд Бээжинд БДАТИХ-ын төлөөлөгч, Орон сууц барилга байгуулалтын группийн ерөнхий захирал Хү Бао-сэнь хэлэхдээ: -Соёл түүхийн барилга байгууламж бол үндэстний үзэл санаа, соёл, түүхийг харуулсан байдгаар, сэлбэн засаж, хамгаалах ажил хамгийн эхэнд шаардагдаж байна. Иймээс түүх соёлын барилга байгууламжийг хамгаалах механизм байгуулж, Дундад улсын түүх соёлын дурсгалыг уламжлан хамгаалах шаардлагатай гэжээ.
Улсаас түүх соёлын дурсгал, барилга байгууламжийг засан сэлбэж хамгаалах механизмыг даруй байгуулахыг Хү Бао-сэнь санал болгожээ. Тухайлбал:
Нэг. Холбогдох хууль тогтоомжийг сайжруулж, түүх соёлын барилга байгууламжийг хуулийн дагуу хамгаалах.
Хоёр. Засгийн газрын байгуулсан тусгай сангаас гадна, санхүүгийн бодлого, татвар хураамжийн хөнгөлөлт үзүүлэх арга барилаар иргэдийн хөрөнгө оруулалт, засгийн газрын бус байгууллага нэгжийн соёл түүхийн барилга байгууламжид оролцохыг урамшуулах.
Гурав. Түүх соёлын барилга байгууламжийг дахин сэргээн босгох зураг төслийг чухалчлан, хуучин дүр төрхийг нь өөрчлөхгүй нөхцөлд, сэргээн босгосны дараах түүхийн барилга байгууламжийг нийгмийн асрамжийн үйлст хэрэглэхийг засгийн газраас урамшуулж, түүх соёлын дурсгал, барилга байгууламжийг дахин орчин үеийн амьдралд оруулахыг санал болгожээ.
