3 дугаар сарын 7-ны өдр 12 дугаар сонгуулийн АТИХ-ын Дундад улсын Хорооны 3 дугаар бүгд хуралд оролцож буй Өвөр Монголын төлөөлөгчдийн багийнхан бүгд төлөөлөгчдийн хурал хуралдуулж, засгийн газрын ажлын тайланг хянан зөвшилцөж, 2014 оны үндэстний эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байдал, 2015 оны үндэстний эдийн засаг, нийгмийн хөгжлийн төслийн тайланг хянаж, 2014 төвийн болон бүс нутгийн төслийг хэрэгжүүлсэн байдал, 2015 төвийн болон бүс нутгийн төсвийн төслийн тайланг хянав.
Хурлыг төлөөлөгчдийн багийн дарга, ДКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ван Жюнь даргалж, Үндэстний аюулгүй үйлдвэрлэлд хяналт тавих менежментийн ерөнхий товчооны намын удирдах багийн нарийн бичгийн дарга буюу товчоон дарга Ян Дүнлян төлөөлөгчдийн саналыг сонсов. Төлөөлөгчид төлөвлөгөө болон төслийн тайлан нь 2014 онд биелүүлсэн байдлыг бүх талаар дүгнэсэн гэж нийтлэг олголтод хүрсэн ба 2015 оны төсөл болон бүх зорилт нь тодорхой хэмээн өндрөөр үнэлсэн байна.
