Хятадын Гаалийн статистик мэдээгээр, 4-р сард Хятад улсын импорт, экспортын нийт хэмжээ 4.38 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өссөн байна. Үүнд экспорт 2.48 их наяд юаньд хүрч, 9.8 хувиар, импорт 1.9 их наяд юаньд хүрч, 20.6 хувиар тус тус өссөн байна.
2026 оны эхний дөрвөн сард импорт, экспортын нийт хэмжээ 16.23 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 14.9 хувиар өссөн нь гадаад худалдааны өсөлтийн хүчтэй хандлагаа хадгалж байгааг харуулж байна. Үүнд экспортын хэмжээ 9.33 их наяд юаньд хүрч, 11.3 хувиар өссөн бол, импорт 6.9 их наяд юаньд хүрч, 20 хувиар өссөн байна.
Оны эхний дөрвөн сард Хятад улсын цахилгаан механик бүтээгдэхүүний экспорт 5.92 их наяд юаньд хүрч, 17.6 хувиар өссөн нь нийт экспортын 63.5 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.4 хувиар нэмэгдсэн байна. Үүнд цахилгаан тээврийн хэрэгсэл, литийн батерей, салхин турбин зэрэг ногоон, бага нүүрстөрөгчийн бүтээгдэхүүний экспорт тус тус 68.1 хувь, 43.2 хувь, 40.7 хувиар өссөн бол, үйлдвэрлэлийн роботын экспорт 30 хувиар өссөн байна.
Мөн хувийн аж ахуйн нэгжүүд гадаад худалдаанд хүчтэй эрч хүчээ хадгалж байна. Хятад улсын хувийн хэвшлийн компаниудын импорт, экспортын хэмжээ 9.31 их наяд юаньд хүрч, 15.9 хувиар өссөн нь нийт импорт, экспортын 57.4 хувийг эзэлж, Хятадын гадаад худалдааны гол хөдөлгөгч хүчний байр сууриа баталгаажуулж байна.
