Хараагүй эх дөнгөж төрсөн хүүхдээ харсан байна
2015-02-10 15:15
Канад улсын нэгэн залуухан хараагүй ээж Esight-ийн шинэ технологийн ачаар өөрийн хүүхдийнхээ нүүр царайн байдал төрхийг харсан байна.

Esight компани нь хараагүй залуу эх төрөх өдрөө хүүхдээ харах гэсэн хүслийг нь биелүүлэхийн төлөө түүнд энэхүү Esight нүдний шил гэгч төхөөрөмжийг зээлүүлэн хэрэглүүлсэн байна. Энэхүү нүдний шил нь 15000 ам.долларын үнэтэй бөгөөд гэрэл зураг авах төхөөрөмж болон тодруулах төхөөрөмжтэй учир шинэ үеийн технологийг ашиглан хараагүй хүмүүст туслан бодитой харааны саарлыг олгож чадна. Тус төхөөрөмжийг хэрэглэгчид өөрийн бодит байдалдаа тохируулан харааны хол ойрыг тохируулж, тодрох хэмжээг нэмэгдүүлэн, зураг дүрсийг сольж болдог юм байна.
Эх сурвалж : www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх
