БНХАУ-ОХУ-ын 10 дахь үзэсгэлэн яармагийн тусгай хэвлэлийн бага хуралд БНХАУ-ын Худалдааны яамны холбогдох албан тушаалтан мэдээлэл хийхдээ сүүлийн жилүүдэд Хятад, Оросын эдийн засгийн хамтын ажиллагаа олон улсын төвөгтэй нөхцөл байдлыг даван туулж, хүчтэй тэсвэр чадвар, идэвхтэй үйл ажиллагаагаа харуулж байгааг онцоллоо.
Хятадын Худалдааны яамны Европ-Азийн газрын дэд захирал Ма Чи:
- Хоёр талын худалдааны үндсэн суурь тогтвортой, бат бөх байна. 2025 онд хоёр талын худалдааны нийт хэмжээ 227.9 тэрбум ам.долларт хүрч, гурван жил дараалан 200 тэрбум ам.долларын босгыг давсан гэж хэлэв.
Мөн Ма Чи БНХАУ 16 жил дараалан ОХУ-ын хамгийн том худалдааны түнш хэвээр байгааг тэмдэглэжээ. Энэ оны эхний улирлын байдлаар хоёр талын худалдааны нийт хэмжээ 61.2 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.7 хувиар өссөн байна. Цахилгаан техник, технологийн өндөр түвшинт бүтээгдэхүүний эзлэх хувь хоёр талын худалдаанд тасралтгүй нэмэгдэж, экспортын гол бүтээгдэхүүн болж байна.
