solongonews
Микро эдийн засгийн хяналт удирдлагаа сулруулна
2015-03-09 22:30
12 дахь сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 2 дугаар бүгд хурлаас Жан Маог урьж, ”Худалдааны тогтолцооны өөрчлөлт”-тэй холбогдуулан дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулт авсан байна. Энэ онд Аж үйлдвэр худалдааны ерөнхий газраас өрнүүлэх таван томоохон ажлын талаар Жан Мао танилцуулав.

3 дугаар сарын 9-нд Дундадын аж үйлдвэр худалдааны ерөнхий газрын дарга Жан Мао, ноднин худалдааны тогтолцооны өөрчлөлт ил тод амжилт олсны үндсэн дээр, энэ онд засгийн газрын үүрэг чадавхыг улам өөрчилж, захиргааны үйл ажиллагааг хялбарчилж, эрхийг чөлөөтэй болгож, засгийн газраас микро эдийн засагт тавих хяналт удирдлагыг сулруулж, зах зээлийн идэвх чанарыг улам сайжруулна гэжээ.

Тус өдөр 12 дахь сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 2 дугаар бүгд хурлаас Жан Маог урьж, "Худалдааны тогтолцооны өөрчлөлт"-тэй холбогдуулан дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулт авсан байна. Энэ онд Аж үйлдвэр худалдааны ерөнхий газраас өрнүүлэх таван томоохон ажлын талаар Жан Мао танилцуулав.

Нэг. Бүртгэн данслах дүрмийг улам хялбарчилна.

Хоёр. Зах зээлд орох удирдлагын арга хэлбэрийн шинэчлэлийг түргэтгэж, "Урьдаар бүртгэн, дараа нь зөвшөөрөл олгох" өөрчлөлтийг улам түргэтгэнэ.

Гурав. Засгийн газрын олон нийтийн үйлчилгээний үр ашгийг улам нэмэгдүүлнэ. "Гурван төрлийн гэрчилгээг нэгтгэх" явдлыг түргэтгэх тухай ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайландаа тусгайлан дэвшүүлсэн юм. "Гурван төрлийн гэрчилгээг нэгтгэх" гэдэг нь аж үйлдвэр, худалдаа эрхлэх гэрчилгээ, татвар хураамжийн бүртгэлийн гэрчилгээ, хорио цээр, чанар шалгах байгууллагаас олгох код гэрчилгээг хялбарчлаад "ганц гэрчилгээ, ганц код" болгохыг хэлж байгаа юм. Хуулиар тогтоосон бүртгэлийн хугацаа 20 хоног байсныг 5 хоног болгосон байна.

Дөрөв. Үйл хэргийн явц дунд ба түүний дараах хяналт удирдлагыг хуулийн дагуу эрчимжүүлнэ.

Тав. Аж ахуйн нэгжийн мэдээллийг ил болгох системийн дагуу бичил аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтыг түргэвчлэн байгуулж, бичил аж ахуйн нэгжийн хөгжлийг улам дэмжихэд тус дөхөм үзүүлнэ зэрэг болно.

 

Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл