Үхэр, хонины мах бол Дундад улсын үндэстний цөөнхийн 30 сая гаруй ард түмний амьдрал дундах дутагдаж болшгүй идээ бөгөөд мал аж ахуй нь Монгол, Төвд, Казах зэрэг цөөн тоот үндэстний хамгийн чухал үйлдвэрлэх арга хэмжээ болох бөгөөд орлогын чухал ирэлт болно. “Үхэр хонин махны үйлдвэрлэл болон байршуулалт нь үндэстний орны эдийн засгийн хөгжилтэй холбогдох чухал асуудал болно. Иймээс хил хязгаарын үндэстний газар орны үхэр хонины махны аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих нь чухал шаардлагатай байна” гэж бүх Дундад улсын УТЗЗ-нйи гишүүн, Өвөр Монголын Нийгэм Журмын Дээд Сургуулийн дэд захирал Үнэн сэтгүүлчийн ярилцлагад хэллээ.

Үнэн гишүүний үзэж буйгаар баруун хэсгийн газар орны 8 муж орон бол манай улсын цөөн тоот үндэстэн төвлөрөн сууж байгаа орон бөгөөд үхэр, хонины махны гол орон болно. Манай улсын үхрийн махны 30 хувийг эзэлж, хонины махны хагасаас дээш хувийг эзэлж байгаа болохоор, манай улсын ирээдүйн үхэр хонин махны үйлдвэрийн хөгжлийн төлөвлөлтөд орлуулж болшгүй давуу талтай. Зах зээлийн хэрэгцээний нэмэгдэл болон улсын үхэр хонины махны аж үйлсийн хөгжлийг ахиулах төрийн бодлого нь үндэстний газар орны малчин тариачин үйлдвэрлэлийн арга хэлбэрээ өөрчлөх болон орлогоо нэмэгдүүлэхэд сайхан аз тохиолыг авчирч өгсөн бөгөөд бас олон арвин өрсөлдөөнийг бий болгожээ гэв.
Тэр сануулсан нь, төрөөс хил хязгаар орны цөөн тоот үндэстний газар орны үхэр, хонины махны аж үйлдвэрийн хөгжлийг дээд хэмжээгээр хүндэтгэж үхэр, хонины махны аж үйлдвэрийг хөгжүүлэх зээл ба хүү мөнгийг нь орлон өгөх туршилтын чигийн ажлыг түргэн эхлүүлж, үхэр, хонины махны хөгжлийн суурь мөнгийг байгуулж, үхэр, хонины махны даатгалын дүрэм гаргаж, хамгийн доор хамгаалалтын үнэ тогтоож, үхэр хонины мах үйлдвэрлэхэд тулгарч байгаа асуудлыг эсэргүүцэх чадварыг дээшлүүлбэл зохино.
Мөн орон нутгийн засгийн ордон идэвхтэй зохицуулж, тариалах орны элбэг дэлбэг бордоо, мал аж ахуйн орны газар нутгийн эх баялаг ба тэжээн үржүүлэх туршлагыг ашиглаж, мал аж ахуйн тариалах орны үхэр, хонь тэжээн үржүүлэх хамтарсан тогтцыг байгуулж, тариалах орны газар нутаг бага, бохирдлын асуудлыг шийдвэрлэн, үхэр, хонин махны гаралтын тогтуун ба чанар чансааны аюулгүйн байдлыг баталбал зохино. Мал аж ахуйн тариалах орны махны үхэр, хонины үйлдвэрийг хоршоо байгуулахыг зоригжуулан дэмжиж, органик бохирдолгүй үхэр, хонин махны бүтээгдэхүүнийг нээн хөгжүүлэх ба бохирдолгүй малын ашиг шимийн чанар чансааг мөрдөх тогтцын байгуулалтыг ихээр дэмжиж, малчин тариачны малын тоо багасгасан ч орлого нь хасагдахгүй байдлыг биелүүлбэл зохино.
