
Дундадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 21-ний үдээс хойно Давост Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын олон улсын аж үйлдвэрийн зөвлөлийн төлөөлөгчдийн уулзалтад оролцож, олон орны аж үйлдвэрийн эзэдтэй санал бодлоо гүнзгий солилцлоо.
Ли Кэчян Дундадын өөрчлөлт шинэчлэлийн гол асуудалд холбогдуулан сэтгүүлчийн асуултад хариулахдаа: -Дундад улс бүх талаар гүнзгий өөрчлөлт хийж байна. 2015 онд Дундад улс гол гол салбарт өөрчлөлт хийх бөгөөд засгийн газар болон зах зээлийн харилцааг сайн зохицуулах ажил тэргүүн чухал үүрэг болж байна. Бид засаг захиргааны батлан зөвшөөрлийн тогтолцооны өөрчлөлтийг улам өргөн хүрээнд хийж, зах зээлийн тэгш шударга орчинг бүрдүүлнэ. Бид санхүүгийн төсвийг нээлттэй болгож, олон нийтийн үйлчилгээний салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийнэ. Нээлттэй тогтолцоог бүтээн байгуулж, үйлчилгээний ажил төрлийг улам нээлттэй болгож, гадаад хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэжээ.

Мөн Дундадын эдийн засгийн эрсдлийн асуудлаар Дундадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд бага хэмжээний хэлбэлзэл гарсан ч Дундадын хотжилт тогтвортой ахицтай байгаа бөгөөд асар их нөөц бий. Дундадын засгийн газар гэр хороолол болон нурах аюултай байшинг өөрчлөн засварлах үйл ажлыг түргэтгэж, ядуу ард иргэдийн орон сууцны үндсэн шаардлагыг хангана гэжээ.
Дундад улсын цаг уурын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээний тухай Ли Кэчян, Дундад улс хөгжиж байгаа том гүрний хувьд цаг уурын өөрчлөлттэй идэвхтэй тэмцэж, байгаль орчинг хамгаалан, үүрэг хариуцлагаа бусдад нялзаахгүй, "Адил бөгөөд ялгаатай үүрэг хариуцлагатай" байхыг санаачилна гэжээ.
