Ван И БНСУ болон Индонезид айлчилна
2026-08-19 14:40
Ван И БНСУ болон Индонезид айлчилна.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр буюу 19-ний өдөр:
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Хён болон Индонезийн Гадаад хэргийн сайд Сугионо нарын урилгаар, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 08 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд БНСУ болон Индонезид айлчилна гэж мэдэгдлээ.
Индонезид айлчлах үеэрээ Ван И Хятад, Индонезийн иж бүрэн стратегийн түншлэлийн яриа хэлэлцээний механизмын анхны хурлыг даргалж, Хятадын Батлан хамгаалахын сайд Дүн Жүньтэй хамт Хятад, Индонезийн Гадаад хэргийн сайд болон Батлан хамгаалахын сайд нарын “2+2” яриа хэлэлцээний механизмын хоёр дахь сайд нарын уулзалтад оролцох болно.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
