Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаас 04-р сарын 28-нд Төрийн зөвлөлийн бодлогын товч танилцуулга хийж, "Үйлчилгээний салбарыг өргөжүүлэн шинэчлэхийг дэмжих тухай санал"-ыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав.
Хятадын Үндэсний хөгжил, өөрчлөлтийн хорооны дэд дарга Шэн Жулинь:
- Саяхан гаргасан "Үйлчилгээний салбарыг өргөжүүлэн шинэчлэхийг дэмжих тухай санал"-д үйлчилгээний салбарын нийт цар хүрээ 2030 он гэхэд 100 их наяд юаньд хүрч, энэ нь 20 их наяд юань гаруй нэмэлт орон зай бий болно гэсэн үг юм. "Санал"-д үйлчилгээний салбарыг өргөжүүлэн шинэчлэх “арван гол чиглэл”-ийг тодорхойлсон байна.
Даруй шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ, орчин үеийн ложистик, программ хангамж болон мэдээллийн үйлчилгээ, хангамжийн сүлжээний санхүүжилт, эрчим хүч хэмнэн байгаль орчныг хамгаалах үйлчилгээ, бизнесийн үйлчилгээ зэрэг зургаан гол салбарын 17 гол холбоосод чиглэж, судалгаа, хөгжүүлэлт, дизайны мэргэшсэн байдал, өндөр түвшний хөгжлийг дэмжиж, үйлдвэрлэлийн процессын үнэ цэнийг нэмэгдүүлж, зах зээлийн үнэ цэнийг бий болгох явдал юм.
Мөн оршин суугчдын үйлчилгээ, ахмад настны асрамж, хүүхэд асрах үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, соёл жуулчлал, спортын үйлчилгээ гэсэн дөрвөн гол чиглэлийн есөн дэд салбарт анхаарлаа хандуулж, үндсэн хэрэгцээний үйлчилгээг ахиулан илүү хүртээмжтэй, өндөр чанартай болгох явдал юм гэж мэдэгдлээ.
