Өндөгтэй хамт хэрэглэхгүй байх
Өглөө шар буурцагны сүүг уухдаа өндөг идэх буюу өндгөө шар буурцагны сүүтэй хамт чанах нь олонх хүний заншил болно. Шар буурцагны сүү нь чихэрлэг амттай бөгөөд уураг, өөх, нүүрс ус, витамин амин дэм, органик бус бодис зэрэг маш олон шим тэжээлийг агуулж байдаг учир дангаар нь уувал маш их тэжээллэг чанартай байдаг. Шар буурцагны сүүнд трипсин гэх бүрэлдэхүүн нь өндөгний цагаан дахь нэг зүйлийн уурагтай нэгдэж шим тэжээлийн хэмжээг багасгаж, тэжээллэг чанарыг багасгадаг.
Нэг дор хэт их уух нь буруу
Шар буурцагны сүүг нэг дор хэт ихээр уух нь уургийг шингээхгүй болгож гэдэс дүүрэх, эсвэл гүйлгэх зэрэг муу талтай болно.
Бурамтай хамт уухгүй байх
Бурман дахь органик хүчил нь шар буурцагны сүүн дэх уурагтай нэгдэх нь гэдсэнд хурмал эдийг буй болгохын зэрэгцээ тэжээлийн хэмжээг багасгана.
Өлөн байхдаа уухгүй байх
Өлөн байхдаа уухад шар буурцагны сүүн дэх уураг нь хүний биед дулааны илч болон хувирч устахын учир шим тэжээлээр хангаж чадахгүй. Иймээс буурцагны сүү уухдаа боов, талх мэтийн цардуул агуулсан идээ идвэл тэжээлийг гүйцэд шингээнэ.
Гүйцэд чанаж болгоогүй буурцагны сүү уухгүй байх
Гүйцэд чанаж болгоогүй буурцагны сүүнд хортой бодис агуулагдаж байдаг учир уургийн бодисын солилцоонд харшилж, хүнийг хордуулах тохиолдол гардаг. Шар буурцагны сүүг чанахдаа тогооны тагийг нээж буцалгах хэрэгтэйг анхаарах. Учир нь хорт эдийг ууршуулан гадагшлуулна.
Халуун саванд хийхгүй байх
Тохиромжтой дулааны орчинд шар буурцагны сүү нь халуун саван дотор бактерийг их хэмжээгээр үржүүлж, 3-4 цагийн дотор буурцагны сүүг исгэж муудуулдаг.
Үргэлж шар буурцагны сүү уудаг хүмүүс цинк хуримтлууах хэрэгтэй
Буурцагны дотор урвалыг удаашруулагч, сапонин зэрийг агуулж байдаг. Эдгээр нь хүний биед ашиггүй бодис юм. Тэдгээрээс сэргийлэх эрчимтэй арга хэмжээ бол буурцагны сүүг гүйцэд чанаж болгоно. Үргэлж уудаг хүмүүс бас цинкийг биедээ хуримтлуулбал зохино.
Биеийн эсэргүүцэл муу байгаа хүн ууж болохгүй
Шар буурцагны сүү нь шар буурцгаар хийсэн байдаг. Буурцагны дотор хүйтэн сэрүүн чанартай эдийг агуулж байдаг учир үе мөчний өвчтэй хүмүүс, тамир тэнхээгүй, бие сул хүмүүс уухыг цээрлэнэ.
Антибиотиктой хамт уухаас сэргийлэх
Шар буурцагны сүүг эритремицин зэрэг антибиотиктой хамт ууж болохгүй. Учир нь энэ хоёр зүйлийн бодис химийн урвалд ордог. Иймээс энэ хоёрыг 1 цагаас дээш завсарлаж уувал зохино. 
Шар буурцaгны сүүг уухад анхаарах 9 зүйл
2015-01-22 17:18
Идээ ундааг хэрхэн тохируулах тухай
Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
