solongonews
Тяньжөү-10 ачааны хөлгийг амжилтай хөөргөв
2026-05-12 11:44
Тяньжөү-10 ачааны хөлгийг амжилтай хөөргөлөө.

Тяньжөү-10 ачааны хөлгийг ачсан Чанжэн-7 Y11 зөөгч пуужинг Бээжингийн цагаар 05-р сарын 11-ний өглөөний 08:14 цагт Хятадын Вэньчан сансрын хөөргөх талбайгаас хөөргөв.

Ойролцоогоор 10 минутын дараа Тяньжөү-10 ачааны хөлөг пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замдаа оров. Үүний дараа сансрын хөлгийн нарны хавтангууд жигд ажиллаж, хөөргөх ажиллагаа бүрэн амжилттай болсон байна. Тяньжөү-10 ачааны хөлөг нь нэг сансрын гадуур үйл ажиллагаа явуулахад зориулалттай (EVA) хувцас, сансрын нисгэгчдийн өдөр тутмын хэрэглээ, туршилтын тоног төхөөрөмжид зориулсан хэрэглээний материалуудыг ачсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл