solongonews
Дундад улсын ” Цагаан сарын өнгө төрх” өөрчлөгдсөөр
2015-02-10 15:31
Дундад улсын тэмдэглэлт баярын өдрүүдийн дунд хамгийн өргөн хэмжээний баяр ёслолд тооцогдох цагаан сарыг эдийн засаг, нийгмийн хөгжлөө дагаад тэмдэглэх өнгө төрх, хэв маяг аажмаар өөрчлөгдөн хувирсаар байна.

" Цагаан сараар шинэ хувцас өмсөх" нь энгийн үзэгдэл болов
        Дундад улсын хүмүүс Сар шинээр шинэ хувцас өмсөхийг хичээдэг. Өнгөрсөн зуунуудад Дундадынхан шинэ жилээр л шинэ хувцастай болдог байв. Хэдийгээр хувцас нь шинэ биш ч гэсэн шинэ малгай гуталтай, эсвэл наанадаж шинэ оймстой Сар шинээ угтахыг хичээдэг байжээ. Энэ нь бүх зүйл шинээр эхэлж буйг бэлгэшээдэг. Шинийн нэгэнд шинэ хувцас өмсөнө гэдэг олон хүүхдийн мөрөөдөл нь байсан юм.
        Сүүлийн жилүүдэд амьдралын түвшин сайжирч, Сар шинээр шинэ дээл өмсгөлөөр гангарах нь ердөө энгийн үзэгдэл болоод байна. Энэ тухай Шань Ши мужийн нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн түүх судлаач Сүн Липин хэлэхдээ:   - Цагаан сараар шинэ хувцастай болох нь шинэ жилдээ сайн сайхан өөдтэй явахыг бэлгэдэж буй нэгэн хэлбэр. Өнгөрсөн үетэй харьцуулахад орчин үеийн Дундад улсын хүмүүс шинэ хувцас сонгох, авах чадавхи, нөхцөл боломж сайтай болжээ.


  

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : " Солонго" сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл