
Эрт үеэс Дундад улсын цагаан сарын олон зан заншил дунд идээ ундааны ёс заншилыг дурдахгүй өнгөрч болохгүй юм. Өмнө нь Дундад улсын хойд нутгийнхан шинийн нэгний өглөө хонины мах, луувангийн шанзтай банш бэлддэг байсан бол өдгөө баншны шанз нь цоор майлз, улаан лооль... гээд олон төрөл болжээ. Хүнсний зүйл ихээр дутагдаж байсан жилүүдийг дурсан Шань Ши нутгийн нэгэн наян настай ахмад хэлэхдээ: -Тухайн үед цагаан будаа, гурил бол хамгийн үнэтэй эрдэнэ байж, цагаан сараар ширээнд ’Залардаг’ байлаа. Эрдэнэ шиш олон болохоор нэг их хүндэтгэдэггүй байсан. Харин одоо эрдэнэ шишийн боов боорцог хүний эрүүл мэндэд сайн хүнсэнд тооцогдож эрэлт ихтэй байна” гэв.
Мэргэжилтнүүдийн судалгаанаас үзэхэд өнөө цагт цагаан сарын уламжлалт идээ ундааны ёс жаяг улам нарийсан хүмүүс эрүүл хоолыг эрхэмлэх болжээ. Хуучны цагт айл болгон цагаан сарын хүнсний зүйлээ өөрсдөө бэлтгэж их ажил болдог байсан бол одоо цаг үеэ дагаад амар хялбар болж, цагаан сарын олон төрлийн уламжлалт идээг дэлгүүрт худалдаалах нь хэрэглэгчдийн цаг зав, хүчийг хэмнэх болсон байна.

