solongonews
Жү Рүйлянь төлөөлөгчийн сануулга
2015-03-13 20:25
Жү Рүйлянь төлөөлөгч : Тунляо хотын цахилгааныг гадагш хүргэх шугамын бүтээн байгуулалтыг түргэтгэвэл зохино.

       

Жү Рүйлянь төлөөлөгч бол Тунляо хотын Хорчин дүүргийн дэд дарга. Дундад улсын ардын төлөөлөгчийн тушаалыг үүрэглэснээс хойш Жү Рүйлянь төлөөлөгч Тунляо хотынхоо өөрчлөлт хөгжлийн талаарх сануулгыг Дундад улсын ардын төлөөлөгчдийн их хуралд дэвшүүлсээр иржээ. Энэ удаагийн их хуралд тэрбээр “Тунляо хотын цахилгааныг гадагшаа хүргэх шугамын бүтээн байгуулалтыг чангатгах тухай” сануулга дэвшүүлэв.

        Жү Рүйлянь төлөөлөгчийн үзэж буйгаар онц өндөр хүчдэлийн цахилгааны сүлжээ нь багтаамж их, үр ашиг өндөр, хорогдол бага, эзлэх талбай бага зэрэг давуу талтай. Онц өндөр хүчдэлийн цахилгаан сүлжээ нь одоогоор дэлхий дээр хамгийн тэргүүний цахилгаан хүргэх арга техник мөртөө Дундад улсын биеэ дааж шинийг үүдсэн мэдлэгийн өмчлөх эрхтэй бүтээл болно. Онц өндөр хүчдэлийн цахилгааны сүлжээний хөгжлийг түргэтгэж, Өвөр Монголын их хэмжээний цахилгааныг гадагш хүргэх нь эрчим хүчний хөгжлийн арга хэлбэрийг өөрчилж, эрчим хүчний аюулгүйг батлан, эрчим хүчний тохируулалтыг оновчтой болгож, экологийн соёл иргэншлийн байгуулалтыг ахиулан, эдийн засаг нийгмийн хөгжилтөд үйлчлэх чухал арга хэмжээ болно.

        Тунляо хот бол нүүрсний эх баялаг ба эрчим хүчний эх баялаг элбэг нутаг байж, Дундад улсын чухал эрчим хүчний суурин болно. “Тунляо хотын нүүрсний өвөрмөц онцлогоос болж гадагш хүргэхэд ашиггүй, заавал тухайн газарт нь боловсруулах хэрэгтэй. Их хэмжээний цахилгааныг гадагш хүргэх машин тоног төхөөрөмжийг нээн хөгжүүлж гадагш хүргэвэл зохино” гэж Жү Рүйлянь төлөөлөгч Тунляо хотын байдлаа танилцуулна.

        Тунляо хотын “Хөлөнбуйр хот- Дачин- Зарууд, Зарууд- Жинь Жөү, Зарууд-Шэн Ян, Зарууд -Шюй Жөү” хүрэх онц өндөр хүчдэлийн цахилгаан хүргэх барилгын Өвөр Монголын хил доторх ерөнхий хөрөнгө оруулалт нь 34 тэрбум юаньд хүрч, гадагш хүргэх чадвар нь 10 сая киловатт болно. “Тус барилгыг байгуулан ашиглалтад оруулсны дараа, Өвөр Монголын эрчим хүчний эх баялаг элбэг давуу талаа гүйцэд бадруулж, ӨМӨЗО-ны доторх нүүрс цахилгаан ба салхины хүчний цахилгааныг хуримтлуулж, ӨМӨЗО-ны цахилгааны хүчний аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах болно. Мөн эх баялгийг зохистой ашиглаж, эрчим хүчний эх баялгийг өргөн цар хүрээнд тохируулах хэрэгцээг биелүүлэн, элбэг дэлбэг нүүрс, салхины эрчим хүчний ашиглалтыг ахиулж, бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийг түргэтгэхэд ашигтай” гэж Жү Рүйлянь төлөөлөгч цахилгааныг гадагш хүргэх шугамын бүтээн байгуулалтыг чангатгахын сайнтай талыг танилцуулна.

        “Хөлөнбуйр хот- Дачин- Зарууд, Зарууд- Жинь Жөү, Зарууд-Шэн Ян, Зарууд -Шюй Жөү” хүрэх онц өндөр хүчдэлийн цахилгаан хүргэх барилгыг (13 дугаар таван жил)-ийн төлөвлөгөөнд оруулж, Тунляо хотын цахилгааныг гадагш хүргэх шугамын бүтээн байгуулалтыг эрчимжүүлбэл зохино” гэж Жү Рүйлянь төлөөлөгч хэлнэ.

 

Зохиогч: Сурнаа
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл