solongonews
Цагаан сарын мэндчилгээ
2015-02-10 15:50
Дундад улсын тэмдэглэлт баярын өдрүүдийн дунд хамгийн өргөн хэмжээний баяр ёслолд тооцогдох цагаан сарыг эдийн засаг, нийгмийн хөгжлөө дагаад тэмдэглэх өнгө төрх, хэв маяг аажмаар өөрчлөгдөн хувирсаар байна

    Мэндчилгээ бол Дундад улсын цагаан сарын чухал арга хэмжээний нэг.   Мэндчилгээгээр дамжин иргэд харилцан мэнд усаа мэдэлцэх, ерөөл зөгнөл дэвшүүлэх нь сэтгэл зүрхний холбоог ойртуулдаг. Сүүлийн жилүүдэд гар утас, сайт, е-мэйл, дуут шуудан, дүрс бичлэг зэрэг олон янзаар ерөөл, мэндчилгээгээ дамжуулах болжээ.
    Өнгөрсөн жилийн сар шинээр Европт сурч байгаа оюутан Жан Жин интернэтээр гэр бүлийнхэнтэйгээ харилцан мэндчилэв. Түүнтэй адил гадаадад суралцаж, амьдарч байгаа олон хүмүүс цагаан сараар дотно хүмүүстэйгээ хамтдаа байх боломжгүй тул дүрст дуудлага хийх, интернэтээр ярилцах зэрэг аргаар сар шинийн сайхан мэндийг хүргэдэг болов.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : "Солонго" сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл