solongonews
Өнгөрсөн 2 сард гадаад худалдааны экспорт 15.3 хувиар нэмэгджээ
2015-03-11 21:00
Өнгөрсөн 2 сард Дундад улсын экспорт импортын нийт өртөг 3.79 триллион юаньд хүрч, өнгөрсөн жил мөн үеийнхээсээ 2 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

 Үүнд, экспорт 2.26 триллион юаньд хүрч, 15.3 хувиар нэмэгдсэн бол импорт 1.53 триллион юань байж, 19.9 хувиар буурчээ. Худалдааны ашиг 737.4 юань байж, 11.6 дахинаар нэмэгджээ.

2-р сард экспорт импортын нийт өртөг 1.7 триллион юаньд хүрч, 11.3 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, экспорт 1.04 триллион юаньд хүрч, 48.9 хувиар нэмэгдсэн бол импорт 666.1 миллиард юань байж, 20.1 хувиар буурчээ. Худалдааны ашиг 370.5 миллиард юань байж, өнгөрсөн жилийн мөн үеэсээ худалдааны алдагдал 137.3 миллиард юаньд хүрсэн байна.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл