solongonews
Гадаадад нээлттэй байх бодлогыг хэрэгжүүлнэ
2015-03-06 17:42
Дундад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян “Өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэх” тухай хэлэхдээ: -Нээлттэй байх нь мөн өөрчлөлт шинэчлэлт болно гэжээ.

       Дундад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян “Өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэх” тухай хэлэхдээ: -Нээлттэй байх нь мөн өөрчлөлт шинэчлэлт болно гэжээ. Өндөр түвшний гадаадад нээлттэй байх бодлогыг хэрэгжүүлж, нээлттэй байх эдийн засгийн механизмыг байгуулж, нээлттэй байхаар хөгжлийг хөтөлж, олон улсын өрсөлдөх гол хүчин зүйлийг хөтөлнө.

       Гадаад арилжааны шинэчлэлтийг түлхүү ахиулна. Экспортын татварыг буцаах механизмыг бүрдүүлж, нэмэгдлийг Төвийн эдийн засаг санхүүгаас хариуцаж, орон нутаг болон аж ахуйн нэгжүүдэд баталгаа хангана. Импорт экспортын явц дахь төлбөрийн дүрмийг тодорхойлж, нээлттэй төлбөрийн жагсаалтыг нийтэд зарлана. Гадаад арилжааны өрсөлдөх хүчин чадлыг буй болгож, боловсруулалт хийх арилжааны шинэчлэлтийг ахиулж, гадаад арилжааны ерөнхий үйлчилгээний индэр болон зах зээлийн арилжааг хөгжүүлж, хил дамнасан цахим худалдааг хөгжүүлж, үйлчилгээг сайжруулна. Импортыг идэвхжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, өндөр технологи, чухал тоног төхөөрөмжийн импортын хэмжээг өргөтгөнө.

       Гадаадын хөрөнгийг бүтэмжтэйгээр ашиглана. Гадаадын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулах зааврыг тогтоож, үйлчилгээний салбар болон энгийн зохион бүтээх үйлдвэрийн нээлттэй байхыг өргөтгөж, гадаадын хөрөнгө оруулалтын хязгаарлалтыг багасгана. Архив эрхлэхийг бүх талаар хэрэгжүүлж, зөвшөөрлийн удирдлагын дүрмийг хэрэгжүүлж, урамшуулах төрлийн зөвшөөрлийн эрхийг сулруулна. Гадаадын бизнесмений хөрөнгө оруулалтын тухай хууль дүрмийг тогтоож, гадаадын хөрөнгө оруулалтыг хянах системийг бүрдүүлж, эрх тэгш, нээлттэй, тогтвортой аж ахуй эрхлэх орчинг буй болгоно.

Экспортын стратегийн бодлогыг түргэтгэнэ. Аж ахуйн нэгж нь хилийн гаднах дэд бүтцийн байгуулалт болон эрчим хүчний хамтын ажиллагааг ахиулж, төмөр зам, цахилгаан эрчим хүч, мэдээ мэдээлэл, төсөл, авто машин, нисэх онгоц, цахим интернет зэрэг Дундад улсын бүтээгдэхүүнийг экспортлох, өнгөт төмөрлөг, барилгын материалд гадаадын хөрөнгө оруулалтыг ахиулна. Архивд оруулах дүрмээр гол болгосон гадаадын хөрөнгө оруулалтын удирдлагын арга хэлбэрийг хэрэгжүүлнэ. Экспортын итгэмжлэлийн баталгааг өргөжүүлж, томоохон хэмжээний тоног төхөөрөмжийн хөрөнгө нийлүүлэхэд баталгаа хангана. Валютын хадгаламж болон хэрэглээний арга замыг өргөтгөж, банк санхүү, мэдээлэл, хуулийн хамгаалалтын үйлчилгээг бүрдүүлнэ. Эрсдэлээс сэргийлж, гадаадад байх иргэдийн эрх ашигт баталгаа гаргах чадавхыг нэмэгдүүлнэ. Дундад улсын аж ахуйн нэгжүүдийг гадагш гаргаж, тогтвортой байлгаж, олон улсын өрсөлдөөн дунд хүчирхэгжүүлэн хөгжүүлнэ.

Бүх талын гадаад нээлтийн шинэ байдлыг бүтээн байгуулна. Торгоны замын эдийн засгийн бүс болон 21-р зууны далай тэнгисийн торгоны замын хамтын ажиллагааны байгуулалтаа эрчимжүүлнэ. Дундад Пакистан болон Бенгалийн, Дундад улс, Энэтхэг, Бирм Mьянма зэрэг улсын эдийн засгийн гудамжийг байгуулна. Дотоод газар болон далай дагуу орны гадаад нээлтийн хэмжээгээ өргөтгөж, эдийн засаг техникийн нээлтийн орны хөгжихийг түргэтгэж, хил дагуу орны эдийн засгийн орны хамтын ажиллагаа болон хил дамнасан эдийн засгийн орны хөгжлийн түвшнээ түргэтгэнэ. Шанхай, Гуандүн, Тяньжинь, Фүжянь зэрэг чөлөөт худалдааны туршилтын бүсийн байгууллаа түргэтгэж, туршилтаар олсон амжилтаа дэлгэрүүлж, өөр өөрийн онцлогтой өөрчлөлт нээлтийн газар орон болгоно.

    Хоёр талын буюу олон талын бүс нутгийн нээлттэй хамтран ажиллахаа нэгдсэн байдлаар эрчимжүүлнэ. Олон талын худалдааны байгууламжийг хамгаалан, мэдээллийн технологийг дэлгэрүүлэхийг ахиулж, экoлогийн хамгаалалт ашигтай бүтээгдэхүүн нээн ашиглах болон засгийн газрын худалдан авах зэрэг олон улсын хэлэлцээрт идэвхтэй оролцоно. Чөлөөт худалдааны бүсийн стратегийг түргэтгэж, Дундад улс болон Өмнөд Солонгос, Дундад улс болон Австрали улстай чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах ажиллагааг түргэтгэнэ. Үүнээс гадна Дундад улс болон Япон, Өмнөд Солонгос гурван улсын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрээ түргэтгэн, далай дээрх хамтран ажиллагаагаа сайжруулж Израиль улстай чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээ хийнэ. Мөн Ази, Америк, Европтой чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээ хийнэ.

 

 

 

 

Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл