solongonews
Ли Кэчян Дундад улсын хөгжлийн асуудлаарх дээд уулзалтын төлөөлөгчидтэй уулзлаа
2015-03-24 09:20
Ли Кэчян Дундад улсын хөгжлийн асуудлаарх дээд уулзалтад оролцсон хилийн чанадын төлөөлөгчидтэй уулзав.

Дундад улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 2015-Дундад улсын хөгжлийн асуудлаарх дээд уулзалтад оролцсон хилийн чанадын төлөөлөгчидтэй 3 дугаар сарын 23-ны үдээс өмнө Ардын Их Хурлын Ордонд уулзан ярилцаж санал бодлоо солилцжээ.


Тэрээр, Дундад улсын эдийн засаг өдгөө дэлхийн эдийн засагтай дээд хэмжээнд уялдан хөгжиж байна. Дундад улсын эдийн засаг байнгын шинэ төлөвт орж, бид түүнд санаачилгатайгаар зохицон, бүтцийн чанартай өөрчлөлт хийж, эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгүүрийг буй болгож, "хос хөдөлгүүр"-ийг бүрдүүлэн, эдийн засгийн дунд дээд хурдаар өсөхөд тус дөхөм үзүүлж, дунд дээд зэрэглэлийн төвшин тийш ахиулах болно гэжээ.


Ерөнхий сайд Дундад улсын засгийн газар шинэ ээлжийн өндөр төвшний нээлттэй бодлого хэрэгжүүлж байна гэлээ.

Дундад улсын эдийн засгийн хөгжил, дэлхийн эдийн засагтай нягт хэлхээ холбоотой, үүнд олон улсын хамтын нийгэмлэг дээд хэмжээнд анхаарч байна гэж уулзалтад оролцсон төлөөлөгчид илэрхийллээ

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://politics.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл